Хүмүүс: |
Энэ хүнийг Olav Thon гэдэг. 90 настай норвегийн тэрбумтан. Өөрийн хөрөнгөө бүгдийг нь эрүүл мэндийн судалгаанд зарцуулахаар шийджээ. Тэр өөрөө бол өвдөөгүй. Тэр ч бүү хэл бүхэл Норвеги улсыг хөндлөн гулд цанаар туулсан эв эрүүл хүн. Ердөө л бүх насаараа цуглуулсан хөрөнгөө хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулах нь зөв гэж үзжээ. ‘Тэртэй тэрэнгүй би аваад явах биш олонд хэрэг болж байг’ гэж тайлбарласан юм.
Бүх эзэмшлээ тэр өөрийн хөдөлмөрөөр бий болгож, анх тосгонд амьдарч байхдаа үнэгний арьс зарснаар бизнесээ эхэлж байжээ. Дараа нь зочид буудал, рестораны чиглэлээр ажилласан. Одоо түүний корпорацид 450 обьект тоологддог.
Ийм их хөрөнгөтэй байж Олаф Тон Ослогийн захад маш даруухан амьдардаг. Эрүүл агаарт байгалд алхахаа өөрийн зугаа цэнгэл гэж үздэг.
‘Надад дугуй, цана байгаа. Би их иддэггүй. Өөртөө их зүйл хэрэглэдэггүй болохоор бүх юм зүгээр’ гэж Dagbladet сонинд өгсөн ярилцлагандаа хэлжээ. Одоо эхнэрийн хамт амьдардаг бөгөөд харамсалтай нь үр хүүхэдгүй ажээ.
Эх сурвалж: "Бодит түүх" групп