Дуучин Агиймаагийн гоолиг бэлхүүсний нууц

2017/10/20
Share |
Хүмүүс:
Дуучин Агиймаагийн гоолиг бэлхүүсний нууц

"B production"-с уран бүтээлийн гараагаа тун сайн эхэлж олонд маш хурдан танигдсан чадалтай дуучин бол Агиймаа.  Тэрээр "Никитон" хамтлагийн дуучин Батчулууны дүүтэй дэр нэгтгэж хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоон нам гүмхэн амьдралыг эрхэмлэх болсон. 

"Нэгэн зүгт" хамтлагийн дуучин Заяатай хамтран уран бүтээл хийх болсон тэд хэд хэдэн хит дуу гаргаад амжсан.

Царай зүс, бие хаагаараа баргийн аавын охиныг давуулахааргүй нуруулаг, царайлаг дуучин бүсгүй илүүдэл жинтэйгээ  тэмцэж гоолиг бэлхүүстэй болохын тулд чамгүй хөдөлмөрлөжээ. Түүний дасгалжуулагч багш дөрвөлжин урт модоор 10 секундын турш хүчтэй, хурдан элддэг гэнэ. Энэ нь тун үр дүнтэй арга бөгөөд өөхийг ингэж бяцлаад дараа нь дасгал хийвэл харвин тун хурдан арилдаг байна. Гол асуудал нь хэвлий хэсгээр хөхөрч улайдаг нь  тиймхэн юм хэмээн дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн байна. 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.