'Харанга'-ын Ц.Энхманлай 'Б' төлөвлөгөөгөө боловсруулжээ

2008/06/14
Share |
'Харанга'-ын Ц.Энхманлай 'Б' төлөвлөгөөгөө боловсруулжээ

Хамтлагийнхаа гоцлол дуучин Х.Лхагвасүрэнг 'аавын' хаалга татсны дараахан хамтлагийн ахлагч Ц.Энхманлай 'Манай Лхагвааг хэн ч орлож чадахгүй' хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгч байлаа. Гэвч сонгуулийн халтуураа даанч бага ханшаар эхэлсэн учир тэрээр энэхүү үгнээсээ буцаж, Лхагвааг орлох дуучин хайж эхэлсэн байна. Одоогоор дуучин Дашкад санал тавиад байгаа ч тэр нь шийдээ хараахан гаргаагүй байгаа юм.

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэгчлэн ноён Ц.Энхманлай ч юмыг яаж мэдэхэв гээд дараагийн хүнээ аль хэдийн төлөвлөчихсөн байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Энхманлайн 'Б' төлөвлөгөө нь 'Шөнийн галт тэрэг' хамтлагийн гоцлол дуучин Цэцэнбилэг юм байна. Тус хамтлагийнхан одоогоор уран бүтээл хийхгүй байгаа учир залуу дуучныг саналыг нь хүлээж авна гэдэгт тэрээр нэлээд итгэлтэй байгаа гэсэн.

www.factnews.mn


Нэр
Нэр
Х.Лхагвасүрэн:
Х.Лхагвасүрэн:
Дашдондог:
Дашдондог:
Шөнийн галт тэрэг хамтлаг:
Шөнийн галт тэрэг хамтлаг:
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.