”Оддын академи” шоу нэвтрүүлэг чиглүүлэг, продюсеруудаа танилцууллаа

2017/10/23
Share |
Хүмүүс:
”Оддын академи” шоу нэвтрүүлэг чиглүүлэг, продюсеруудаа танилцууллаа

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид ээлжит төсөл болох “Оддын академи” шоу нэвтрүүлгээ албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд “Боловсрол суваг” телевизийн удирдлагууд, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл болон чиглүүлэгч, продюсерууд оролцсон юм. 

Никитон хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа, реппер Big Gee, ая зохиогч, хөгжмийн продюсер Б.Наранзун нар шинэ оддыг бэлтгэх энэхүү төслийн хамгийн гол үүрэгтэй продюсеруудаар ажиллах нь ийнхүү тодорхой боллоо. 

“Оддын академи” шоу нэвтрүүлгийн хамгийн гол онцлог болоод бусдаас ялгарах давуу тал, үр өгөөж нь оролцогчид мэргэжлийн төвшний, салбартаа олон жил ажилласан туршлагатай багш, мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн дагуу шахуу хугацаанд дуучин болж бэлтгэгдэх юм. Өөрөөр хэлбэл, тэд урлагийн хүн болоход шаардлагатай бүхий л зүйлсийг энэхүү академиас суралцаж хоорондоо өрсөлдөх болно. Хоёр сарын турш үргэлжлэх энэхүү нэвтрүүлгийн туршид дуулах хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн охидыг хамгийн зөв, бодит арга замаар амжилтад хүрэхэд туслах хүмүүс нь эдгээр чиглүүлэгчид буюу продюсерууд билээ. 

Шинээр суралцаж байгаа дуучдын авьяас чадвар, арга барил, давуу болон сул талуудад үндэслэн тэд шүүмжилж, магтаж, зөвлөж охидын хамтлагаа төрүүлэн гаргах юм. Уран бүтээлээрээ үзэгч сонсогчдынхоо хүндлэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр продюсеруудын үүрэг, нөлөө “Оддын академи” шоу нэвтрүүлэгт ямар их орон зайг эзлэх нь эндээс харагдаж байна. Хуралд оролцсон продюсерууд тус нэвтрүүлэгт бүртгүүлэхийг хүссэн дуулах хүсэлтэй охидод зориулан үг хэлсэн бөгөөд мөрөөдлөө бодит болгож амжиж бүртгүүлэхийг уриалж байв.

Image may contain: 4 people, people smiling, people standing and indoor

“Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун:

Академи-Энэ бол сургууль. Ганцхан дуулж чаддаг хүн дуучин болдоггүй. Бүжиглэж, жүжиглэж, биеэ зөв авч явж, боловсрол мэдлэгээ дээшлүүлж байж тэр сайн уран бүтээлч болно. Бүх зүйлд чадварлаг байхыг шаарддаг энэ салбарт орохын тулд юу сурах ёстой тэр бүгдийг бид заах болно.

 “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа: 

Ард түмэндээ хүндлэгдсэн сайн уран бүтээлч болно гэдэг санаснаар болдог зүйл биш ч хүн өөрийгөө хэдий чинээ дайчилна, төдий чинээгээр хором бүрт өсөн дэвжиж болдог гэдгийг бид энэ шоугаар харуулахыг хичээнэ. Урлагийн ертөнцийн жаргал зовлонг мэдэрч, сайн уран бүтээлч болохыг хүссэн хэн бүхэнд манай шоуны үүд нээлттэй.

Реппер Big Gee:

Хүн болгон тэгээс байтугай хасахаас эхэлж болдог. Хүсэл тэмүүлэлтэй хүн амжилтад хүрч болдог гэдгийг бид батлан харуулах болно. Хичээл зүтгэл, хөдөлмөр, тэсвэр тэвчээр байсан цагт авьяасыг улам гялалзуулж болдог гэдгийг та бүхэнд үзүүлэхийг хичээнэ.

Ая зохиогч, продюсер Б.Наранзун:

Монголын хөгжмийн урлагт өөрийнхөөрөө гэрэлтэхийг хүссэн хүн бүрт яаж тэнд хүрэх арга замыг зааж өгнө гэдэг хүндтэй ажил юм. Энэ салбарт ажилласан олон жилийн туршлагаа ашиглаж шилдэг уран бүтээлчдийг бэлтгэн гаргахад чиглүүлэн ажиллах болно.

Монголын хөгжмийн урлагийн салбарт тун удахгүй гялалзах охидын хамтлагийн эрлээ тэд ийнхүү эхлүүллээ. Нэвтрүүлгийн бүртгэл үргэлжилсээр байна. 

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
f LOL, Gee universe best song-g shuuj bs blhoor bas neg l Universe best song shig balai yum boloh gej bgaa yum shig l haragdaj bn
IP:75.82.201.230  2017-10-24 05:52:46
Zochin Voice mongol tv r udahgui garah gej bhad shal demii shaldir buludar yum hiij bhin bolowsrol
IP:125.35.56.15  2017-10-24 08:54:34
Хүнсний 1-ийн ард Bat Law firm - bat - сарьсан багбаахай, law - хууль,
IP:66.181.188.105  2017-10-24 11:57:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.