”Сайн дураараа явж байгаад осолдсон мэт ярьж болохгүй ээ”

2017/10/25
Share |
Хүмүүс:
”Сайн дураараа явж байгаад осолдсон мэт ярьж болохгүй ээ”

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буух замдаа осолдсон 17 уулчин энэ 7 хоногийн халуун сэдэв болж байна. Уг харамсалтай үйл явдлыг тойрсон янз бүрийн сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээнд хөвөрч буй юм. Тухайлбал, бурхдын суудалтай, авирах ёсгүй, тэр тусмаа эмэгтэй хүн гарснаас лус савдаг хилэгнэлээ хэмээн бичицгээж байна. Нөгөөтэйгүүр сайн дураараа явж байгаад амь эрсдсэн гэх хандлага ажиглагдах ажээ.   

Тэгвэл энэ талаар Уулчин С.Алдархишиг хэвлэлд өгсөн ярилцлагад байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэе. 

"Отгонтэнгэр ууланд Монголын уулчид анх 1953 онд авирч, Энхтайвны оргил гэж нэрлэсэн түүхтэй. Тэр цагаас хойш 60 гаруй жил Отгонтэнгэр хайрхандаа Монголын уулчид авирсаар ирсэн. Өмнө Отгонтэнгэрт уулчид осолдож, амь эрсэдсэн тохиолдол гарч байгаагүй. 1963 онд Отгонтэнгэр ууланд осолдсон онгоцны сэгийг манай уулчид цэвэрлэж байсан. Ер нь уулчид, аялагчид энгийн хаа явсан газраа энгийн иргэдийн тарьсан хог, хаягдлыг үргэлж цэвэрлэж явдаг, уул ус, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж явдгийг би зориуд энэ дашрамд хэлэхийг хүсч байна. 

Өнөөдөр зарим хүмүүс осолдсон уулчдыг сайн дураараа явж, амь насаа алдсан юм шиг зүйл ярьж байна. Ингэж ярьж болохгүй. Уул, аяллын спортыг сонирхож байгаа залуус өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Сайн дураараа, хүсэл сонирхлоороо нэгдсэн тэр хүмүүс харин ч энэ төрлийг эрүүл мэнд, аялал жуулчлал, хувь хүний хөгжил талаас нь эерэгээр ойлгуулж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Ганцхан бодлогын түвшний зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь бол үнэн" гэжээ. 




А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.