“Дух” Б.Цэцэг амьд үлдсэн хүмүүсийг “Амиа хичээгсэд” гэж буруутгав

2017/10/25
Share |
Хүмүүс:
“Дух” Б.Цэцэг амьд үлдсэн хүмүүсийг “Амиа хичээгсэд” гэж буруутгав

Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж, ойр дотныхон нь төдийгүй олон хүн харуусан гашуудаж байгаа. Гэтэл хэн хүний сэтгэлд гуниг хуруулсан энэхүү харамсалтай мэдээллийн араас элдэв дүгнэлт хийж, “ухаалаг” тайлбар хийх гээд ухвар мөчид бодлоо харуулж буй хүмүүс ч цахим ертөнцөд мэр сэр байна.

Тухайлбал, өнөөдөр “Дух” хочит жүжигчин Б.Цэцэг өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичиглэсэн нь олон хүний уур бухимдлыг барж эхэллээ. “Чимээ сонсоод би айсандаа юу ч хийхгүй биеэ оторлоод уулын оройд хонохгүй байсан... Үхвэл үхье гээд зүтгэж чадаагүй л юм байх даа... Аврал хайсан залуус, онцгой багийнхан очих үед уулан дээрээс гар чийдэн тусгаж байсан гэх юм. Тэд хайгаад олоогүй, шөнө шуургатай хэцүү байсан нь ойлгомжтой... Хэрэв ууланд хамт явсан 10 тэндээ хоноглож цаг алдаагүй бол хэд нь амьд гарах боломж байсан л байх даа...

24 цаг алдаж мэдээ хүргүүлнэ гэдэг бол хүнийг үхэл рүү нь түлхэж байгаатай адил. Цогцос таниулж байхад осгож үхсэн байдалтай биеэ тэврээд өнгөрсөн байсан гэнэ. Тэгэхээр хэсэг зуур ч амьд байсан гэсэн үг. 14 хүний үхэл дэлхийд номер 1-т бичигдэж гэнэ... Хэзээ ч ийм олноороо ууланд амь эрсдэж байгаагүй гэх... Зам нийлэхгүй хүнтэй дөрөө бүү холбо гэж үг байдаг. Надад бүү уурлаж бичээрэй, энэ миний л бодол. Бид бурхан биш ч биесээ гэх сэтгэлтэй, зүрхэндээ нүхтэй байх хэрэгтэй” хэмээн жүжигчин бүсгүй “сургаал” хайрлажээ. Харин үүнийг нь уншсан хүмүүс “Амьд үлдсэн хүмүүс тэгээд бусдыгаа үхэж байгааг хараад зүгээр суусан амиа хичээгсэд болж таарав уу” хэмээн ихэд бухимджээ.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.