Хүүхэд зодож, багшлах эрхээ хасуулсан Г.Баасангийн шоу дуусах болоогүй

2008/06/14
Share |
Хүмүүс: Г Баасан | 
Хүүхэд зодож, багшлах эрхээ хасуулсан Г.Баасангийн шоу дуусах болоогүй

Ахмадуудын тэтгэврийн хэдэн төгрөгөөр шоу хийж, тэднийг тэмцэлд дуудсан Г.Баасан одоогоос арваад жилийн өмнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын дунд сургуульд багшилдаг байжээ. Гэвч дунд ангийн хүүхэд зодож, багшлах эрхээ хасуулснаар нийслэлийг зорьсон байна.

Өнгөрсөн жилүүдэд тэтгэврийн хэдэн төгрөгийг нь нэмүүлнэ хэмээн ахмадуудын тархийг угааж, өөртөө татсан тэрээр энэ шоуныхаа ачаар гэр хороололд амьдарч байснаа хоёр өрөө орон сууцанд орж, амьдрал суга дээшилсэн. Ийнхүү амьдралаа дээшилээд ирэхээр олон жил ханилсан нөхрөө хаяж, залуу хүнтэй гэр бүл болсон гээд түүний муу талын түүх даанч зузаан.

Өнгөрсөн зунжин Ахмадын хорооны байраар шоудаж байж авч үлдчихээд, одоо өөрөө эзэн нь юм шиг л аашилж байгаа тэрээр бас сонгуульд нэр дэвшчихсэн л явна. Одоо тэр бас ирэх дөрвөн жилд саарал ордон дотор бас юугаар шоудаж, байраа хэдэн өрөө болгож, нөхрөө хэдэн насаар залуужуулна хэмээн мөрөөдөж яваа бол?

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Энэ ёстойүнэн!ИймхүмүүсээрМонголынтөрдүүрсэнбайна!
IP:66.181.185.72  2018-04-21 20:16:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.