Жүжигчин А.Алтанхуягийг хаясан “Playboy” Н.Энхмаа гэр бүлээ танилцуулжээ

2017/10/30
Share |
Хүмүүс:
Жүжигчин А.Алтанхуягийг хаясан “Playboy” Н.Энхмаа гэр бүлээ танилцуулжээ

“Playboy Mongolia” сэтгүүлийн таван жилийн ойн баярт зориулсан томоохон арга хэмжээнээс “Оны шилдэг Playmate” шагнал гардсан Н.Энхмаа гэх шавилхан бүсгүй нүцгэн зураг, олны танил амрагийнхаа ачаар хормын зуурт л “од” болсон түүхтэй.

1992 онд төрсөн тэрбээр "Playboy Mongolia" сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулсан  бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь хэмээн үнэлэгдэж, нэгэн уран бүтээлч эрхмийн бийр будгаар амилуулсан түүний халуухан төрх олон эрсийн өдрийн бодол, шөнийн зүүд болж байлаа. Тачаангуй төрх, дур булаам бие галбираараа гайхуулсан Н.Энхмаагийн хувьд “од” болсон даруйдаа МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин А.Алтанхуягтай амраглах болсон.

Багагүй хугацаанд хамтран амьдарч, жүжигчин залуугийн найз нөхдөд “Сүйт бүсгүй нь” хэмээн өөрийгөө танилцуулж явсан Н.Энхмаа нэг л өдөр түүнийгээ хаяж одсон гэлцдэг. Өөрт нь өнгө мөнгө амласан чинээлэг эрчүүдээс үе тэнгийн бизнесмэн залууг ханиараа сонгосон халуухан “од” маань өдгөө айл гэрийн эзэгтэй, адтай хүүгийн ээж болоод байгаа. Нэгэн цагт охид хүүхнүүдийг араасаа хуйлруулж явсан жүжигчин А.Алтанхуягийг асгартал нь уйлуулж, бэлтэй эрийн энгэр түшсэн Н.Энхмаа ийнхүү нөхөр, хүүгээ олонд танилцуулжээ.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ggg saikhan shaah ymsan ene huuhniig
IP:199.116.114.66  2018-03-27 08:48:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.