МУГЖ У.Уранчимэгийн нөхөр театрт “туулайчилж” яваад баригджээ

2017/10/31
Share |
Хүмүүс:
МУГЖ У.Уранчимэгийн нөхөр театрт “туулайчилж” яваад баригджээ

“Хувьсал” продакшины захирал, МУГЖ У.Уранчимэг амьдралынх нь түшиг тулгуур болж яваа хайртай ханьдаа сэтгэлийн үгээ тэрлэж, хамгийн нандин нууцаа задалжээ. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан түүний нөхөр Г.Цоггэрэл төв талбайд өөрийг нь угтсан уран бүтээлчдээ хараад асгартал уйлж, төр түмэндээ талархал илэрхийлсэн билээ.

Тэгвэл эхнэр У.Уранчимэг нь тэрхүү баярт өдөр өөрийн цахим хуудсандаа “Жүжигчин болох чин хүсэлтэй охин шалгалтандаа унасан ч театрын студид сонсогчоор сурангаа орой нь үзэгчдийн танхимд үйлчлэгч хийж зогсдог байлаа... СУИС-ийн жүжигчний ангийн оюутнууд тэр үед их туулайчилж жүжиг үзнэ... Нэг удаагийн үзвэрээр танхим дүүрэн хүнтэй, суух суудал цөөхөн байхад би нэг том “туулай” барьж заалнаас хөөж гаргалаа... Хожим тэр том “туулай” миний нөхөр болно гэдгийг хэн мэдэх билээ... 25 жил өнгөрчээ... Энэ бүхий л хугацаанд жүжигчин эмэгтэйн хань нь байж, адилхан мэргэжилтэй байсан ч зөвхөн наддаа итгэж, зах зээлийн хүнд хэцүү үед цалин бага, хоёр залуу хосод хэн нэг нь хүсэл мөрөөдлөө орхих мөч тулгарахад “Чи минь чаднаа... Хонгор нь амьдралаа авч явъя даа” хэмээн дурлаж эзэмшсэн мэргэжлээсээ миний төлөө татгалзаж чадсан миний хайрт хань МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор энгэрээ мялаалаа...

“Хэрвээ жүжигчнээрээ ажилласан бол онцгой өвөрмөц уран бүтээлч байх байсан даа” гэж боддог ч тэрнээс илүүтэй УРЛАГИЙН БҮХИЙ Л САЛБАРТ сайн менежер, продюссер, найруулагч, зохион байгуулагч, удирдагч байж чаддаг миний ханийг төр ийнхүү үнэлжээ...” хэмээн сэтгэл зүрхний үгээ тэрлэн буулгасан аж. Үнэхээр ч урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бүрдүүлж чадсан МУУГЗ Г.Цоггэрэлийг цагтаа театрт “туулайчилж” явсныг эхнэрээс нь өөр хэн мэдэх билээ.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.