Хүмүүс: |
Засгийн газрын гишүүдийг томилох асуудлын хүрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьсан биш Ерөнхийлөгч Х.Баттулга хуульчдаас тааруухан үнэлгээ авч “Улс төрийн мэдрэмж, туршлага алга” хэмээх шүүмжлэлд өртөөд байгаа. Тэр ч байтугай, орчин цагийн хэлмэгдүүлэлтийн үндэс суурийг тавьж, ноцтой мэдээлэл хийсэнд нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ихэд бухимдаж буйгаа хэвлэлийнхэнд ийн дэлгэжээ. Түүний хувьд, энэхүү хэлмэгдүүлэлтийн “машин” ямар зарчмаар, хэрхэн ажиллахыг хуульч хүний үүднээс урьдчилан харж байгаа юм байх.