Монгол туургатан охидын “Miss Hollywood Mongolia” тэмцээн болно

2017/10/31
Share |
Хүмүүс:
Монгол туургатан охидын “Miss Hollywood Mongolia” тэмцээн болно

Дэлхий даяр тархан суугаа Монголчуудадаа нэгэн сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа таатай байна. Дэлхийн энтертайнмент, оддын хот гэж нэрлэгддэг Америкийн Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотод 2018 оны 01-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдах  "Мисс Холливууд Монголиа" Монгол туургатны нэгдсэн арга хэмжээнд урьж байна. Та дэлхийн хаанаас ч, аль ч улс орон, хотоос хүрэлцэн ирж оролцох боломжтой бөгөөд та Халх, Буриад, Өвөрмонгол, Казак байж болно гол нь  Монгол үндэстэн байх хэрэгтэй. 

Залуус маань эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө ганц нэгээрээ дор бүрнээ хичээнгүйлэн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж сурч амьдарч байна. Харин одоо хамтдаа нэгдэж баг болон Холливуудад Монгол эх орноо, залуусаа таниулан сурталчилах мөн түүнчлэн кино, видео клипүүдэд оролцох болон оюун ухаан авъяас чадвараа нээн харуулах боломжийг энэхүү арга хэмжээ олгож байна. Мөн Үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллах боломжтой. Үүний тулд е-мэйл, албан ёсны пэйж хуудас болон утсаар холбогдорой. 

Та өөрөө болон өөрийн ойрын найз нөхөд, гэр бүл, хамаатнуудаасаа энэ тэмцээнд оролцуулж мөрөөдөлөө эхлүүлэхэд нь  тус хүргэж мэдээлэл тэдэнд хүргээрэй.

Холливуудын студи, агентлагууд хүрэлцэх ирэх энэхүү арга хэмжээнд нэг нэгээрээ биш нэгдэж нийлээд Монгол залуус ямар авъяаслаг, ухаалаг дайчин бүх салбарт хүчтэй боловсон хүчин байж чадахаа харуулахыг бүх монгол залуустаа уриалахыг хүсээд энэхүү мэдээллийг хүргэж байна.

Бид Хамтдаа Хүчтэй


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.