Монгол охид эх орныхоо нэрийг дэлхийд дахин цуурайтууллаа

2017/10/31
Share |
Хүмүүс:
Монгол охид эх орныхоо нэрийг дэлхийд дахин цуурайтууллаа

Өмнөд Солонгост зохион байгуулагддаг  “Luxure Brand Asia Кids Model Awards” тэмцээний анхны ялагч  С.Содонгоо хоёрдахь тэмцээний  шагнал гардуулах ёслолд  оролцжээ. Тодруулбал, "Luxure Brand Asia Кids Model Awards” олон улсын хоёрдахь тэмцээн энэ сарын 20-ноос 23-ны хооронд Солонгосын Сөүл хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус анхдугаар тэмцээнд "Азийн Загварын Агентлаг"-ийн загвар өмсөгч С.Содонгоо  ТОП-1 Гранпри шагналыг эх орондоо авчирч байсан юм. Тиймээс хоёрдахь тэмцээнд уригдан энэ жилийн тэргүүн байрыг эзэлсэн Тайландын мисс охинд шагнал гардуулсан байна.

Мөн энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн  оролцсон найман настай Баттогтохын Энхжин ТОП-4 буюу гуравдугаар байрт шалгарч  эх орныхоо нэрийг дахин цуурайтууллаа.


С.Содонгоо нь мисс Ч.Содтуяагийн охин бөгөөд  өнгөрөгч наймдугаар сард Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” шагнал хүртэж байсан юм. 

Мөн түүнчлэн "Luxure Brand Asia Кids Model Awards” тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч болох Шинэ Зеландын ”ONE ONE” хүүхдийн брэндийн нүүр царайгаар тодорсон бөгөөд Азийн загварын холбоотой албан ёсоор хамтарч ажиллахаар болжээ.


Ингээд  олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Б.Энхжин, С.Содонгоо, түүний ээж, мисс Ч.Содтуяа нарын гэрэл зургуудаас сонирхуулъя.

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Алтжин

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgrn Hoorhon yma duu min .eej shgee ondor saihan busgui bolno do .amjilt
IP:66.181.191.170  2017-11-01 15:17:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.