Б.Артур: “Шарк Танк”-т орохдоо олон нийтийн дунд ярианы сэдэв болно гэж бодоогүй

2017/11/01
Share |
Хүмүүс:
Б.Артур: “Шарк Танк”-т орохдоо олон нийтийн дунд ярианы сэдэв болно гэж бодоогүй

Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн анхны дугаараас “Уяач” апплейкшины төслөөрөө 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон Бямбадоржийн Артур гэх залууг Zindaa.mn сайт зочны цагтаа урьж ярилцлаа. Тэр бол нэвтрүүлгийн шүүгчид буюу Монголын толгой бизнесмэнүүд болох Л.Чинбат, Г.Амартүвшин, Н.Цэлмүүн, С.Түмэнгэрэл, Л.Ариунболд нараас санхүүжилт авах гэж төслөө танилцуулахдаа тун хэрсүү байр суурь баримталж, анхны саналаас нь “Бид адилхан л бизнес эрхлэгч” гэж хэвлүүхэн хэлээд татгалзаж чадсан нь олон нийтийн анхаарлыг татсан оролцогч билээ. Б.Атрур 1992 онд төрсөн, дөнгөж 25 настай боловч аливаад тун буурьтай ханддаг нь ярилцах явцад илт анзаарагдаж байлаа. Ингээд түүний яриаг хүргэе.

 


 

-“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, “Хас” банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин хоёр хамтарч, төслийг нь санхүүжүүлэхээр болсон. Нууц биш бол 30 сая төгрөгөө авчихсан уу?

-Юуг нь нууцлах вэ дээ. Хөрөнгө оруулалтаа авчихсан, ажлаа эхлээд явж байгаа.

-Л.Чинбат захирал “Энэ бизнес төсөлд илүү их хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөгжүүлэлт хийх шаардлагатай” гэж хэлсэн. Тиймд хөрөнгө оруулах мөнгөн дүнг нэмэгдүүлэх санал яригдсан уу?

-Ажил дөнгөж эхэлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэгдээд мөнгө нь ороод ирчихсэн. Ийм үед дахин хөрөнгө босгох шаардлага байхгүй л дээ. Яагаад гэвэл, бид бизнестээ яг хэрэгтэй гэж тооцсон хөрөнгө оруулалтаа л хүссэн. Магадгүй дараа дараагийн хөрөнгө оруулалт шаардагдаж болно. Гэхдээ одоогоор үүнийг тооцож эхлээгүй  ...

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.