З.Энхболд Увсынханд хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас нэхэж байна

2017/11/01
Share |
Хүмүүс:
З.Энхболд Увсынханд хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас нэхэж байна

 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн тухайн үеийн спикер, АН-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллахаар очих үед Увсчууд хөөж бөөн дуулиан, шуугиан дэгдээж байв. Яг үнэндээ, Баяраа өөрөө ширээн дээрээс уначихсан юм билээ гэдэг шиг зүйл болсон. Хөөгдөхийн эхлэлийг З.Энхболд тавьсан юм билээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын гишүүд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг төрийн хэмжээнд зохион байгуулах тогтоолын төсөл санаачилсан юм. Тухайн үед З.Энхболд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг хэлэлцүүлэлгүй хойшлуулсан. Үүгээр зогсохгүй Увсынханд орчуулагч хэрэгтэй гэсэн агуулгатай үг хэлсэн нь увсчуудын сонорт хүрч, зэвүү, дургүй хоёрыг нь зэрэг хүргэсэн хэрэг. Дээр нь бурхан мэт шүтдэг Бал даргынх нь 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолыг хэлэлцэхийг хойшлуулсан нь нэрмээс болов. Үйл явдал ийнхүү өрнөсөн. З.Энхболд нутгийнханд нь хөөгдснийхөө хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас авахаар шийдсэн бололтой. Ч.Хүрэлбаатарын нэрийг Сангийн сайдаас татуулахаар хамгийн их хүчин чармайлт гарган зүтгэж байгаагаас нь харахад хардахаас өөр аргагүй юм.

 

 

 

Д.Анар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.