Хариултаа хадгалаад азтан боллоо

2017/11/01
Share |
Хүмүүс:
Хариултаа хадгалаад азтан боллоо

Жил бүрийн 10 дугаар сарын 31-нийг Дэлхий нийтээрээ мөнгөн хөрөнгөө хуримтлуулахад зориулах өдөр болгон “Олон улсын хуримтлалын өдөр" хэмээн тэмдэглэж ирсэн билээ.

Манай улсын хувьд Монголын Банкны холбоо Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг 2012 онд анх гаргаж, иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм. Энэ жилийн хувьд Монголын Банкны холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон ХБНГУ-ын Хадгаламжийн Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан, гишүүн банкуудтай хамтран Хуримтлалын өдөрлөг, бусад арга хэмжээг зохион байгуулж, иргэд, олон нийтэд хуримтлал гэж юу болох, хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлалын ач холбогдолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж ажиллалаа.

 

Төрийн банк Дэлхийн хуримтлалын өдрийг угтан нийт харилцагчийнхаа дунд 1,5 сая төгрөгийн урамшууллын сан бүхий “Хариултаа хадгалаад урамшууллын эзэн болоорой” уралдаан зарласан бөгөөд Дэлхийн хуримтлалын өдөр урамшууллын эздийг тодруулан шагнал гардууллаа.

 Монголын Хүүхдийн ордонд болсон нээлттэй өдөрлөгийн үеэр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны хооронд Төрийн банкны Автомат хуримтлалын үйлчилгээний дансандаа хамгийн их гүйлгээ хийж, хуримтлалаа нэмэгдүүлсэн иргэн Э.Доржсүрэн 700,000 төгрөг, Т.Мөнхбаатар500,000 төгрөг, О.Лэгжмаа 300,000 төгрөгийн шагнал гардан авлаа.
 

 

Төрийн банкны Автомат хуримтлалын үйлчилгээ нь таны төгрөгийн данснаасаа хийж буй төлбөрийн гүйлгээний бутархай дүнг мянгатаар бүхэлчлэн тооцож, зөрүү дүнгээр хуримтлалын хадгаламжийн дансанд автоматаар шилжүүлдэг үйлчилгээ юм.

Харилцагч та иргэний үнэмлэхтэйгээ Төрийн банкны дурын салбар нэгжид ирж уг үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.

Хэрэв та Гялс банк үйлчилгээг ашигладаг бол өөрийнхөө эрхээр нэвтэрч энэхүү үйлчилгээнд бүртгүүлээрэй.

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bsqyddog , http://exnukmihart.emeineseite .de/blog/rencontre-femme-maroc aine-fes.html rencontre_femme_marocaine_fes, http://lioconpimscha.emeinesei te.de/blog/poeme-pour-10-ans-d e-rencontre.html poeme_pour_10_ans_de_rencontre , http://cerbistnabuc.emeineseit e.de/blog/partnersuche-manner. html partnersuche_männer,
IP:5.62.152.32  2018-12-17 17:45:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.