Катартай цэргийн хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар хөгжүүлнэ

2017/11/01
Share |
Хүмүүс:
Катартай цэргийн хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар хөгжүүлнэ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Катар Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Султан Салмийн Саид Аль Мансурийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад бид сэтгэл хангалуун байгааг харилцан тэмдэглээд, 2007 онд “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийн талаар болон батлан хамгаалах салбарын харилцаа харилцан айлчлал хийх, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтарсан дадлага, сургууль хийх зэрэг чиглэлээр өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэсэн.

Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтарсан цэргийн сургууль тогтмолжиж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид болон бусад төрийн байгууллагуудын алба хаагчдыг жил бүр Катар Улсад Араб хэлний сургалтад хамруулж байдагт талархал илэрхийлж, Катарын талтай хамтран тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байгааг уламжиллаа.

Цаашид хоёр талын цэргийн хамтын ажиллагааны уламжлалт хэлбэрүүдийг хадгалахын зэрэгцээ шинэ агуулга хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын харилцааг зөвхөн батлан хамгаалах салбар төдийгүй цаашид бүх чиглэлээр хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцсон юм.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.