“Хүннү” зочид буудлын эзэн А.Чингүүн хар захаас эхнэртээ бээлий авч өгчээ

2017/11/02
Share |
Хүмүүс:
 “Хүннү” зочид буудлын эзэн А.Чингүүн хар захаас эхнэртээ бээлий авч өгчээ

Загварын тайзан дээр гаргасан амжилтаасаа илүү “Хүннү” зочид буудлын эзэн, МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн нэвтрүүлэгч Н.Ундралын нөхөр гэдгээрээ олонд танигдаж яваа А.Чингүүн эхнэртээ ийм сюрприз барьжээ. Европжуу төрхтэй сайхан залуугийн хувьд булчинлаг бие бялдар, ажил хэрэгч шаргуу зангаасаа гадна гэр бүлдээ тавих анхаарал халамжаараа охид хүүхнүүдийг алмайруулдаг.

Цаг завгүй их ажлынхаа хажуугаар хайртай гэргийгээ үргэлж баярлуулж, ямар нэгэн байдлаар сюрприз барих дуртай А.Чингүүн энэ өдөр “Нарантуул” захаар шавайгаа ханатал хэсчээ. Загвар өмсөгч хүн гэсэндээ ямагт дэгжин хувцасладаг цэмцгэр залуу маань өөртөө болон эхнэртээ савхин бээлий худалдаж авснаа “гайхуулав”.

Үнэ хямд, тун ч давгүй загвартай бээлий худалдаж авсандаа ихэд олзуурхсан мань эр “Цагийн хүрд” хөтөлбөрийн нэвтрүүлэгч, царайлаг эхнэрээ ийнхүү гоёхоор зэхэж. Харин түүнийг үнэтэй брэнд, тансаг бүхэнд үхтэлээ шунан дурладаггүй гэдгээ харуулахаар зорив уу, эсвэл өөрийгөө сурталчилж ингэж жүжиглэв үү хэмээх хардлага олны дунд цөөнгүй гарсан сурагтай.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.