Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя

2017/11/03
Share |
Хүмүүс:
Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя

Эр цэргийн албанд тэнцэх хүнгүй болж улсын хил эзгүйрчээ. Энэ жил цэрэг татлагын комисст шалгуулсан залуусын тал нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй гэх мэдээлэл сэтгэлд эмзэг дуулдаж байна. Нэгэн алд дөрвөн ямх нуруутай, дуу хоолой нь соль нотоор хэмжигдсэн бандихай нарыг хил хамгаална гэж бодолд ч багтахгүй байхад амьдрал дээр яаж биежих билээ. Цэргийн албанд чүү ай тэнцсэн хэд нь ч гэсэн ер нь л унхиагүй талдаа. Хагас литрийн “засаг цагаан” түмпэнгээр хагас өдөрт гурав идэвч цадахгүй, ижийнхээ өвөр лүү гүйчихнэ. Нэг бол чихэр булаацалдаад нэгнийгээ нөгцөөчихнө. Ийм байж ямаан омог гаргацгааж, нэгийгээ зодоод алчихна. Ардын хувьсгалын дунд төрсөн, алдарт Монголын залуу арми аа гэж… Уг бид дэлхийн дайнд ялсан яруу алдарт түүхтэй юм сан.

Монгол Улсын хүн амын 47.5 хувийг эрчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүдээсээ тоогоор цөөн ч гэлээ эх орноо хамгаалах, өрх гэр тэргүүлэх бүх л хүнд хүчир үүрэг нуруун дээр нь явдаг хангай шиг түшигтэй эрчүүд минь билээ. Гэтэл цаг мөч өнгөрөх тусам үүрэг хариуцлагасаа зугатаан, эмэгтэй болохыг хүсэх болсон эрчүүдийн цуваа цэрэг татлагын үүдэнд зогсох залуусаас минь олон болжээ. 


Хиймэл хөх хийлгэчихээр эр хүн болчихно гэж эндүүрэгсэд олширлоо. Ирмэх нүдэндээ давхраа хийлгэж аальгүйтсэн УИХ-ын гишүүдийг ч харах боллоо. Ард түмний нэр барин нам болж тоглож, нэг намаас нөгөө намын өвөр рүү гүйх нь “хормой” хөнгөн аальтай улстөрчдөд эрийн жудаг, чанар ч ховордож байна.

Эрийг эмэгчлэн амьдрагч нар Гамбуушийн үеэс хэд дахин нэмэгдэж, эрээгээ алдсан гэж сонсогдох болов. Ийм улсуудын цугларалт энд тэнд болж, бүр албан ёсны шошго хаяг зүүдэг болсон гэх. Нийслэл хотын хэмжээнд бол 10 мянга давсан гишүүнтэй, тэдний дотор гэр бүл болоод 20 гаруй жил амьдарсан ч хүмүүс байна гэж чих дэлсэж байна. Тэд нийтээрээ “Таануус бид нарыг үздэггүйгээс болж зовж байна, шаналж байна, хэцүү байна” гэж гомдол мэдүүлэх нь хэт ихэсчээ. Хүний эрх, хүйсийн сонголтод даруулга хэрэгтэй болсон шиг санагдана. Эр хүйстэй "эмэгтэйчүүд"-ийг цэргийн албанд татаж, эр нь эрээрээ байх нь эх орны тусгаар тогтнолтой холбоотой том үйл гэдгийг яс маханд нь тултал ойлгуулахсан даа.     

 

 

 

 

Б.Хурцболд

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.