”Никитон”-ы Б.Батчулуун Г.Ариунбаатартай хамтарна

2017/11/06
Share |
Хүмүүс:
”Никитон”-ы Б.Батчулуун Г.Ариунбаатартай хамтарна

Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар энэ сарын 10,11-ний өдрүүдэд болох "Монгол Сонгодог III" бие даасан сонгодог тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байна.

Тоглолтын сонин сайхнаас дэлгэхэд дуучин Г.Ариунбаатар "Никитон" хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуунтай хамтран дуулахаар болжээ. Одоогоор чухам ямар дууг дуулахаа тэд нууцлаад байна.

"Монгол Сонгодог III" тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Г.Ариунбаатар Монголын хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг үзэгчдэдээ толилуулах бол хоёрдугаар хэсэгт дэлхийн нэр хүндтэй томоохон дуурийн театруудад дуулдаг гадаадын алдартай бүтээлүүдээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах юм.

/Зүүн гар талаас/ Г.Ариунбаатар, Б.Батчулуун, Ж.Дамдинцэрэн нар, Москвагийн метронд

Арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдөр The Corporate hotel & Convention centre-д болох энэхүү тоглолтын тасалбар 60000, 80000, 100000 төгрөгийн үнэтэй.

Тасалбарыг ticket.mn цахим хуудаснаас тасалбараа захиалж авах эсвэл 1900-1800 дугаарт холбогдон захиалах боломжтой. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Мюзик” төслийг хэрэгжүүлж буй "Монгол контент" ХХК  ажиллаж байна.

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.