Майкл Жексоны охин өөрийгөө үзэн яддаг байжээ

2017/11/06
Share |
Хүмүүс:
Майкл Жексоны охин өөрийгөө үзэн яддаг байжээ

Домогт Майкл Жексоны охин 19 настай Пэрис Жексон “Stellar”-т ярилцлага өгчээ. Энэ үеэрээ тэрбээр өөрийгөө үзэн яддаг байснаа хэлсэн байна. Харин одоо тэрбээр буяны үйлст хүчин зүтгэж, Пуэрто-Рикод болсон хар салхиар хохирол амссан хүмүүст тусалж байгаа гэнэ. Бүсгүйд энэ ажил нь хамгийн гол зүйл болжээ. Майкл Жексоныг нас барсны дараа сэтгэлзүйн гүн хямралд орж, удаан хугацаанд эмчлүүлсэн Пэрис одоо өөртөө итгэлтэй, өөрийгөө байгаагаар нь хайрладаг болсон байна.
Тэрбээр эцгээ алдсаны дараах уй гашуугаас их зүйл суралцаж, одоо эрүүл саруул болсон өөрөөрөө бахархаж байгаагаа мөн ярьжээ. Түүнд дөрвөн нохой, гурван муур байдаг аж. Пэрис цагийг тэдэнтэйгээ хамт өнгөрүүлэхийн сацуу ах Принстэйгээ их дотно байдаг гэнэ. Охиныг 11 настай байхад алдартай аав нь хорвоог орхисон билээ. Майкл Жексон хүүхдүүдээ олны хараанаас хол байлгахыг хүсдэг байсан ч одоо тэд хэвлэлд ярилцлага өгч, олон нийтийн ажил хийн урлагийн салбарт ч гялалзах болсон юм. 

 

О.Саша 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hmwvsw BwefDmwmjueaffbgcr, [url=http://pcvuvbgaznvi.com/] pcvuvbgaznvi[/url], [link=http://drapkuvlhqcu.com/ ]drapkuvlhqcu[/link], http://cpkccbcqjnlu.com/
IP:5.188.211.13  2019-03-06 15:37:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.