УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн гэргий “Соёлын тэргүүний ажилтан” боллоо

2017/11/06
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн гэргий “Соёлын тэргүүний ажилтан” боллоо

“Шуранхай” хамтлагаараа овоглон урлагийн их тайзнаа танигдсан уртын дуучин Г.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн гэргий болоод чамгүй өөрчлөгдсөн. Цагтаа үе тэнгийн залуусыг хуйлруулж, “Оюутан мисс”-ээр хүртэл тодорч явсан энэ бүсгүй үндсэрхэг үзэлтэй дуучин залуугийн цайг чанах болсноос хойш будаг шунх, гоёмсог даашинзнуудаасаа татгалзсан билээ.

Гэр бүлийн амьдрал зохиож, гурван хүүхэд төрүүлсэн уртын дуучин Г.Эрдэнэчимэг сүүлийн жилүүдэд нөхөртэйгээ хамтарч дуулах болсон бөгөөд МУГЖ С.Жавхланг УИХ-ын гишүүн болсны дараа оёдол үйлэнд анхаарал хандуулсан. Тэрбээр дүүтэйгээ хамтран үндэсний хувцасны салон ажилуулж, өөрөө бараг модель болох дөхөөд байгаа.

Тэгвэл энэ эрхэмсэг, авьяаслаг бүсгүй өнөөдөр “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаагаад байна. Урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасанд баярласан Г.Эрдэнэчимэг “Төр засаг, түмэн олныхоо их хайр хүндэтгэлийг хүртэж МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Хань, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, элэг нэгт Монгол түмэндээ гялайлаа” хэмээн талархжээ.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.