Жүжигчин А.Гэрэлцэцэгийн “Хүслэнт залуу” амраглалдаа цэг тавьсан гэв үү

2017/11/06
Share |
Хүмүүс:
Жүжигчин А.Гэрэлцэцэгийн “Хүслэнт залуу” амраглалдаа цэг тавьсан гэв үү

Багагүй хугацаанд үргэлжилсэн дотно харилцаагаа бататгах мэт өнгөрсөн зунаас эхлэн амраг залуугаа олонд ил болгосон жүжигчин А.Гэрэлцэцэг тун ч жаргалтай явсан. “Маск” продакшины нүүр царай болсон халуухан, хээнцэр бүсгүй маань гучин насны босго шүргэж яваа хэдий ч гэр бүлийн амьдрал хараахан зохиож амжаагүй байгаа.

Олны танил өнгөтэй, мөнгөтэй эрчүүдийн болзох саналыг төдийлөн ойшоож үздэггүй гэх жүжигчин А.Гэрэлцэцэг өөрийн амрагаар загвар өмсөгч Т.Энхтүвшинг сонгосон билээ. Европжуу төрх, булчинлаг бие бялдартай модель залуу аль хэдийнэ охид хүүхнүүдийн “Хүслэнт залуу” болчихсон нэгэн учраас жүжигчин А.Гэрэлцэцэгт атаархах хүмүүс ч цөөнгүй байлаа.

Зунжингаа хамтдаа аялж, байгалийн сайханд амраглаж явсан олны танил хосууд маань саяхан хоёр тийш болсон харамсалтай мэдээлэл цацагдаад амжсан. Энэ нь чүнэний ортой аж. Загвар өмсөгч Т.Энхтүвшин өөрийн цахим хуудсандаа ч энэ талаар бичсэн хэвлэлийг онцлоод, амрагийн асуудлаа үгүйсгэсэнгүй.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.