Жүжигчин Ганбаа, Отгоо, Сөрөлт нар хамтлагаасаа гарсан тухайгаа ийн хэлэв

2017/11/06
Share |
Хүмүүс:
Жүжигчин Ганбаа, Отгоо, Сөрөлт нар хамтлагаасаа гарсан тухайгаа ийн хэлэв

Хошин урлагийн продакшнууд нэг үеэ бодвол харьцангуй олон болж жүжигчид ч мөн хамтлагаас хамтлагт шилжин уран бүтээл хийх болсон. Нэг хэсэг хэл амаар тасраагүй "Шинэ үе" продакшнаас гарч "Мөрөөдлийн театр"-т өнгө нэмэх болсон залуус бол жүжигчин Сөрөлт, Ганбаа, Отгоо нар. Хошин урлагийн ертөнцөд мөр зэрэгцэн орж ирж олны танил болсон эдгээр чадварлаг жүжигчид яах аргагүй "Шинэ үе" продакшны бүтээгдэхүүнүүд. Тэд чухам яагаад хамтлагаасаа гарч "Мөрөөдлийн театр"-ийг зорих болсон нь одоог хүртэл олны анхаарлыг татсаар буй.

Тэд саяхан нэгэн нэвтрүүлгийн үеэр энэ тухай ам нээсэн бөгөөд "Энэ асуулт бид гуравын хувьд тийм хүнд асуулт биш ээ. Зүгээр л бид нэгдүгээр Шинэ үе продакшндаа, гавьяат жүжигчин Бооёо ахдаа үргэлж баярлаж явдаг. Бооёо ах маань анх Амбий, Бооёо, Хүрэлээ, Аси гээд л маш олон жүжигчидтэй хамт продакшнаа байгуулж байсан. Амбий ах гарахад Бооёо ах байж л байсан, Хүрэлээ ах гарахад байж л байсан, Аси ах гарахад ч байж л байсан, бид гуравыг гарахад ч одоог хүртэл хүчтэй уран бүтээлүүдээ хийсээр л байна. Тэгэхээр бид гуравыг Шинэ үе продакшнаас гарлаа гээд Бооёо ах яаана аа энэ гурав гараад явчихлаа, одоо би яаана аа гэж хямрах хүн бол биш. Сэтгэлийн хаттай, тэвчээртэй, айлын аав, ноён нуруу ямар байх ёстой байдаг вэ? Бооёо яг л тийм л хүн. Нэр нь Шинэ үе юм чинь тэнд дахиад шинэ үе, шинэ залуучууд уран бүтээлээ хийгээд боловсорч байгаа. Бид нар нэг хэсэг, нэг цагийнх нь шинэ үе байсан" хэмээсэн байна. 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
иргэн Ухаантай байна, сайн байна. Нэгэн үе боловсорч, туршлага хуримтлуулж мөн тэндээс амьдралын гараагаа эхэлсэн залуус шүү дээ. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг арай ч ийм юм ярих залуус биш.
IP:66.181.160.96  2017-11-06 19:19:20
Зочин Сайхан санаатай үөв бодолтой явбал ажил үйлс бүтнэ амжилт. Залццсаа
IP:172.56.13.50  2017-11-07 02:44:41
үзэгч ТӨРМӨЛ АВЯАСТАЙ ХҮНЭЭР ЧИРҮҮЛЖ ЯВСАН ЧИВНҮҮД БАЙЖ.
IP:203.91.115.37  2017-11-17 11:23:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.