Австралийн зохиолч Монголчуудаас уучлал гуйжээ

2017/11/07
Share |
Хүмүүс:
Австралийн зохиолч Монголчуудаас уучлал гуйжээ

Дауны синдромыг тодорхойлохдоо “монголизм” гэдэг нэр томъёог ашигласан Австралийн зохиолч Либби Уивер уучлалт гуйж, 20 мянган номоо зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Тэрээр "Энэ үгийг одоо ч анагаах ухааны салбарт ашигласан хэвээр гэж бодсоноос алдаа гаргалаа. Миний энэ алдаа хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй юм. Намайг үнэхээр уучлаарай” гэжээ.


“Монголизм” ба “монголойд” гэдэг нэр томъёог 1960-аад оны сүүлч үе хүртэл Дауны синдромыг тодорхойлоход ашигладаг байсан бол Монгол Улсын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлснээр 1965 онд ДЭМБ Дауны синдромыг "монголизм" гэж нэрлэхгүй байх шийдвэрийг гаргаж байжээ. 

Либби өөрийн блог болон Youtube хуудсанд уучлал гуйсан бичлэгийг байршуулсан байна.


 

 

 

 

А.Уян 

Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.