Т.Карма: Бөгсөө гаргасан топууд, архи горьдсон эрчүүд, нохой шиншлэхгүй Түшээдтэй болжээ

2017/11/07
Share |
Хүмүүс:
Т.Карма: Бөгсөө гаргасан топууд, архи горьдсон эрчүүд, нохой шиншлэхгүй Түшээдтэй болжээ

Монголын кино урлагт нэр шигээ өвөрмөц, өөрийн гэсэн ертөнцийг дархалж чадсан жүжигчин, үгийн урлагийн  мастер Т.Карматай илэн далангүй ярилцлаа. 

-Таны ажил төрөл өндөр үү. Танай сургалтын төв сайхан тохижилттой юм аа?

-Сургалтын ажлаа тохь тухтай явуулахын тулд чадахаараа л тохижуулсан нь энэ.

-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Хэвлэлд  ярилцлага өгөөгүй удсан байх шүү.

-Сүүлийн үед хэвлэлийнхэнтэй  харьцах  дургүй болсон. Сэтгүүлчид гэж бөгс ухах гээд байдаг хэцүү хүмүүс. Бусадтай адилхан хэвлэлийн од ч болох сонирхол алга. Мөрөөрөө ажлаа хийгээд хэдэн хүүхдүүдтэйгээ чимээгүй байж баймаар байна. Надтай өрсөлдөж байхаар ажлаа хиймээр юм. Тэд надаар оролдож атаа жөтөө хийхийн оронд өөрсдийн  ур чадвараа сайжруулбал дээр санагдах юм. Сэтгүүлчид  бичиж байгаа мэдээллээ эргэж хардаг юм  болов уу, түмэн алдаа. Найруулгын алдааг нь  ярих ч  юм биш. Тэгээд дандаа хөнжил гудас ярьдаг, ямар ч чадваргүй улс шүү дээ, тэд чинь.

-Бидэнд яагаад дургүй болсныг нь мэдэж байна.

-Социализмын үед аливаа сонин, сэтгүүлд мэдээ материал нийтлэхдээ маш  шүүлтүүр шалгууртай байсан. Хэн дуртай бүхний бичвэрийг нь авдаггүй хатуу байлаа шүү дээ. Нэг кино бүтэх гэж Соёлын яамны уран сайхны удирдлага, зөвлөл, намын төв хороо, төв хорооны үзэл суртлын хэлтэс гээд  бүгдэнгээр нь дамжиж байж сая нэг батлагддаг. Бүр үг, өгүүлбэр бүрийг шүүдэг байсан. Энэ текст зөв үү буруу юу, ямар утга агуулгатай байна, улс төрийн утга агуулга байна уу гэх мэт шалгуурыг тавьдаг. Дээрээс нь кино зохиол бүрийг авахгүй. Тэр дунд Лодойдамба, Ванган гуайн бичвэрүүд явж л байдаг байлаа. Лодойдамба гуай өөрөө Соёлын яамны сайд байсан.  Зөв ч хүнээрээ сайдаа тавьж  байсан гэх мэт социализмын үе дэг журамтай байсан.  Энэ үеийг  би дурсан санах дуртай. Одоо мандан бадраад байгаа  энэ хүмүүс  чинь социализмын үеийн тэр хатуу босгыг давж чадахааргүй санагддаг.  Тэр өндөр босгыг давна гэдэг  маш их хичээл зүтгэл, хөдөлмөр, авьяас чадвар шаардагдана. Одоогийн нийгэм тийм биш болчихсон болохоор  сэтгэл дундуур л явах юм.  Өөрөө тийм хатуу нийгэмд хүмүүжсэн, түүний бүтээгдэхүүн нь учраас тэр  зангаа  одоо ч тавьдаггүй. “Баас хатуу ч өмхийгөө тавьдаггүй, лам өтлөвч балингаа тавьдаггүй” гэдэг шиг социализмын хатуу үзэл одоо ч надад бий. Өглөө би есөн цагт ирнэ гэсэн  бол яг цагтаа л гозойно. Гэтэл есөн цагт ир гэсэн хүн маань 30 минут хоцроод ирвэл би бухимддаг.

 

 

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ýâåíäåéë êóïèòü çàêëàäêó øèøêè Ñòàóíòîí êóïèòü ãàøèø Òóêñòåïåê êóïèòü çàêëàäêó Cocaine Õóðãàäà êóïèòü çàêëàäêó Êîêàèí HQ Купить конопля Пушкин Åâðåéñêàÿ ÀÎ êóïèòü çàêëàäêó VHQ Cocaine 98,8% Ecuador Ìèõàéëîâñêîå êóïèòü ìàðèõóàíó Áóëîíü-Áèëëàíêó
IP:185.252.186.138  2018-08-05 19:08:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.