Суумгай болох магадлалтай байсан жүжигчин Ж.Баясгалан Монголдоо иржээ

2017/11/13
Share |
Хүмүүс:
Суумгай болох магадлалтай байсан жүжигчин Ж.Баясгалан Монголдоо иржээ

"Баян" Баясаа хэмээн олноо танигдсан жүжигчин Ж.Баясгаланг уул уурхайн бизнес эрхэлдэг болохоор ийнхүү нэрийддэг. Гэвч энэ нэрэндээ тэрээр тун чиг дургүй бөгөөд шар хэвлэлийнхэн л өгөө биз хэмээн ундууцан ярьсан удаатай.

"Үргээлэг" киногоороо тэсрэлт хийж, нийгэмд чухам юу болоод байгааг үнэн бодитоор харуулсан нь олон ч хүний талархлыг хүлээгээд байсан. Ажил хийгээд амьдралын хувьд аз жаргал дүүрэн явсан ч харамсалтай нь аваарт орлоо гэх таагүйхэн мэдээ сонсогдсон. Тэрээр экстрим спортод нугасгүй бөгөөд ээлжит уралдааны хийж яваад осолдож, БНСУ-руу эмчилүүлэхээр зорьсон билээ. 

 Харин одоогийн байдлаар түүний бие сайжирч байгаа бөгөөд Монголдоо ирчихсэн, дэлхийн ганц болно оо, босч ирнээ гэсэн итгэл найдвар дүүрэн байгаа гэнэ.

Мөн түүний орон зай, кино урлагт үгүйлэгдэж байгаа гэдгийг дурьдахгүй байхын аргагүй. 


 

 

 

 

 

Эх сурвалж: Zone.mn

Д.Аялгуу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.