Ж.Батзандангийн тэмцэл амжилт олох уу

2017/11/13
Share |
Хүмүүс:
Ж.Батзандангийн тэмцэл амжилт олох уу

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилуулахыг эсэргүүцэж, хамгийн их адгаж байгаа эрхэм бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч дэмжсэн. Одоо Хурц Элчин сайд болоход УИХ гэдэг ганцхан босго үлдлээ. Батзандан гишүүн “Хурцад бөлдөгдүүлсэн улстөрчид байна. Улстөрчдийнхувьд Хурц гэдэг нөхрөөс хурдхан салахын тулд дэвшүүлэн зайлуулах арга хэрэглэхээр шийдсэн байж магадгүй юм. Батзандангийн тэмцэл амжилт олох уу гэдэг тун эргэлзээтэй. Эрхэм гишүүн Тагнуулын ерөнхий газрын дарга асныг “Төрийн ордонд орж ирж УИХ-ын гишүүдийг баримтаар сүрдүүлдэг. Айгаагүй ганц хүн нь Нямдорж” гэж ярьсан ч удаатай. Алийн болгон Хурцаас айх юм гэсэн гишүүний үг биелэлээ олох эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно.

 

 

А.Эрдэнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.