“ДАШТ-2018” Италийн хөлбөмбөгчдийг үгүйлэх болно

2017/11/14
Share |
Хүмүүс:
“ДАШТ-2018”  Италийн хөлбөмбөгчдийг үгүйлэх болно

Дэлхийн цомын түүхэнд 1934, 1938, 1982, 2006 онуудад түрүү авснаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1958 оноос хойш буюу сүүлийн 60 жилийн түүхэнд анх удаагаа ДАШТ-д орохооргүй боллоо. Италийн хөлбөмбөгчид мөн Европын аварга шалгаруулах тэмцээнд 1968 онд нэг удаа, Олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд 1936 онд нэг удаа тус тус аваргалж байсан билээ.


ДАШТ-ийн урьдчилсан шалгаруулалтын сүүлчийн шатанд италичууд Шведийн багт 1:0 харьцаатай хожигдсон бөгөөд Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон хоёр дахь тоглолт дээрээ оноо авалгүй тэнцсэн юм.

Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-д 1958 оноос хойш тасралтгүй шалгаран оролцож, 2006 онд дөрөв дэх удаагаа Дэлхийн аварга болж байсан билээ. Мөн 1970, 1994 онд дэд байранд, 1978, 1990 онд шигшээ дөрөвт шалгарч байсан дэлхийн шилдэг багуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

 

 

 

Д.Мигаа

Эх сурвалж:Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.