Ч.Лодойдамбын хөшөөг байрлуулах газрын зөвшөөрлийг хүлээж байна

2017/11/16
Share |
Хүмүүс:
Ч.Лодойдамбын хөшөөг байрлуулах газрын зөвшөөрлийг хүлээж байна

Монгол Улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Д.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Зууны шилдэг роман "Тунгалаг тамир" зэрэг олон арван зохиол туурвисан түүний хүрэл хөшөөг нэгэн эрхэм хандиваар босгосон байна. Энэ тухай твиттерт ийн жиргэжээ "Ангийн хүү орчуулагч Насан Өвөр Монголчуудаас хандив цуглуулж Ч.Лодойдамба агсны хөшөөг хийлгэж бэлэн болгоод байрлуулах газрын зөвшөөрөл хүлээгээд сууж байна" гэжээ. 


Чадраабалын Лодойдамбын мэндэлсэн Тайшир сумын нутаг Далангийн нурууны Янчилын ам хэмээх төрсөн буурин дээр нь  зохиолчийн дүр бүхий, “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой", Төрийн хошой шагналт, соён гэгээрүүлэгч, зохиолч Ч.Лодойдамба энд төржээ” гэсэн бичвэртэй гэрэлт хөшөөг өнгөрсөн зургаадугаар сард босгосон билээ. 

Зураг


 

 

А.Уян 

Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.