Э.Цоомоо: Улс төр намайг ”Бөгс долоогч”, ”Пялдага” болгосон

2017/11/16
Share |
Хүмүүс:
Э.Цоомоо: Улс төр намайг ”Бөгс долоогч”, ”Пялдага” болгосон

Tv cocktail” хамтлагийн жүжигчин, авьяаслаг залуу Цоомоо буюу Э.Цолмонбаяртай ярилцлаа.

-       Тун удахгүй шинэ жилийн баяр тохиох гэж байна. Энэ үеэр урлагийнхан нэлээдгүй ачаалалтай байдаг. Захиалгад хэр их дарагдаж байна?

-       Завгүй улирал эхэллээ. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд гэрээтэй компаниуд захиалгаа өгөөд эхэлсэн. Ер нь албан байгууллага, ресторанууд эрт захиалгаа өгдөг болсон байна. Шинэ жилээр бид бараг амардаггүй гэхэд болно. Ялангуяа хүлээн авалтууд оройны 7, 8 цаг гэж эхэлнэ. Баярын үеэр энэ цагуудад зам  түгжрэлтэй байдаг. Аливаа байгууллагын шинэ жилийг зүгээр очоод хөтөлчихгүй. Тухайн шинэ жилээ хөтлүүлж байгаа байгууллагын үйл ажиллагаанаас эхлээд, олон зүйлийг судалсан байх шаардлагатай. Уулзаж амжаагүй уран бүтээлчидтэйгээ хүлээн авалтууд дээр л уулзалддаг гэхэд болно. Тэднийг тайз руу гаргаж, үдэж өгнө.  Хошиноор хэлэхэд “микрофоноор намайг ярихад үзэгчид хүлээж авч чадахгүй” болсон цагт л миний ажил дуусна даа. Мөн зарим компанийн шторк, баярын бичлэг, клипний монтаж дээр ажилладаг. Харин өдөр  нь цаг гарвал амарна.

-       Хөтлөгчийн ажил нэлээдгүй хэцүү байх нь?

-       Ер нь баяр ёслолын үеэр их ачаалалтай байж, ядардаг. Орой болгон үсээ гельдэж лакддаг болохоор үс их муудна. Шоуны хөтлөгчийг хүмүүс харахдаа аз жаргалтай, амархан ажил хийж байна гэж боддог. Гэвч ажил болгон өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Хөтлөгчийн ажилд их энергиэ зарцуулдаг. Хүмүүсийг яавал хөгжөөх вэ гэж бодно. Орой нь хөтөлбөрөө авчхаад маргааш юу ярихаа бэлтгэнэ. Асар хурдтай байхыг шаардана. Гараа болгоныхоо яриаг бэлтгэнэ. Мөн хөтлөлтүүд давхардах үе гарна. Тухайлбал, гэрээтэй компаниуд болон найз нөхдийн хүсэлт давхцах гэх мэт. Монголчууд үгүй гэж хэлж чаддаггүй. Танил найзууд “арга хэмжээ чинь 4 цагаас эхлээд 8 цаг гэж дуусах юм байна. Дуусаад манай байгууллагын арга хэмжээг хөтлөөд өгөөч” гэж санал тавина. Харин миний хөтөлж буй хүлээн авалт цагтаа эхлэх нь ховор, цагаасаа хожимдож эхлэх нь олон. Дуусах цагтаа дуусахгүй, сунжирна. Тараад нөгөө хүлээн авалт руугаа явахдаа түгжирнэ. “Байна уу. Яг орж байна” гэдгийг жинхэнэ утгаар нь хэлнэ. Хоцорсондоо уучлалт гуйж үнэнээ хэлж, бараг л амьдарлаа тоочно доо. Яарах үе маш их гардаг.

-       Хөтлөгч хүн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг. Та ер нь ном хэр их уншдаг вэ?

-       Хэрэгтэй номнуудаа бол уншчихна. Уран зохиол, жүжгийн роман гэх мэт адал явдалтай ном уншдаг. Мөн кино хийх гэж байгаа бол кинотойгоо холбоотой бараг л хэд хэдэн боть унших шаардлага гарах үе ч бий. Тухайн зохиолоо ойлгож, дүрдээ орно гээд л. Багаасаа үлгэр уран зохиолын ном уншдаг байсан. Харин одоо бол хүмүүсийн санал болгосон, унших хэрэгтэй гэсэн номуудыг уншдаг болсон гэхүү дээ. Зав гарвал номоо уншина. Зав гарахгүй бол уншиж чадахгүй л байна. Эхнэр, хамтлагийнхан маань “чи наад номоо дуусгачхаач” гэдэг болсон /инээв/.

-       Арга хэмжээ хөтөлж байхад гацах тохиолдол гарах уу. Энэ үед та яадаг вэ?

-       Заримдаа ярих зүйлгүй болж, дуучид байхгүй үед хөтлөгчийн жинхэнэ чадвар гарч ирдэг. Үзэгчдийг уйдаахгүй, хөгжөөнтэй байлгахын тулд өөрт тохиолдсон явдал, онигоо, зохиож ярих шаардлагатай байдал үүснэ. Фэйсбүүкээр маш олон лаяктай, уншихад пэр хийтэл инээлгэхээр 



ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.