Л.Мөнхбаясгалан ”Би нуусан бүрийг ил болгохыг хичээдэг хүн”

2017/11/20
Share |
Хүмүүс:
Л.Мөнхбаясгалан ”Би нуусан бүрийг ил болгохыг хичээдэг хүн”

Өнөөдөр орой "Цензургүй яриа" нэвтрүүлгийн нэгэн сонирхолтой шинэ дугаар үзэгч олонд хүрэх гэж байгаа билээ. Таван жилийн турш хийгдэж байгаа тус нэвтрүүлэгт тухайн цаг үеийн олны анхааралд байгаа эрхэмүүд оролцож ямар нэгэн цензургүйгээр ярилцдаг. Тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн энэхүү нэвтрүүлэг болон өнөөдөр гарах шинэхэн дугаарынхаа тухай өөрийн цахим хуудаснаа "Нийгмийн үйл амьдралын гол дүр болсон хүнийг Цензургүй яриандаа уриадахсан чинь би шударга биш болчихсон уу... Зүй нь би тэр хүнийг яриулахгүй хамтраад нуугаад байсан бол шударга байх байв уу... Тийм бол надад тэр шударга гэдэг худлаа үг чинь хэрэггүй. Би нуусан бүрийг ил болгохыг хичээдэг хүн. Бас хамгийн их анхаарал татаж буй хүмүүсийг Цензургүй яриулах гэж зорьдог. Нэвтрүүлэгт хүн уриад буруутаж байгаа бол ийм ардчилал, ийм хэвлэлийн эрх чөлөөтэй би хэзээ ч эвлэрч чадахгүй. Намайг юу асуух, яахыг мэдээгүй байж урьдчилан элдвээр дүгнэх өөрсдөөсөө ич!!! Дэлхийн ямар ч сэтгүүлч яг одоо Б.Хурцтай ярилцлага хийхийн тулд өдөр шөнөгүй хөөцөлдөх байсан гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Би нэг л зарчим барьдаг. Улс төр, нийгмийн анхаарал татсан гол дүрүүдээс улаан нүүрэн дээр нь нүд рүү нь харж байгаад шууд асуух.... Энэ бас тийм амархан хүн бүрийн хийчихдэг ажил биш шүү... Зарчимдаа үнэнч ажилласаар Цензургүй яриа 5 нас хүрч байна. Даваа гариг бүрийн 21.00 цагт" хэмээсэн байна. 

 

 

Ж.Сондор


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Êàðïèíñê êóïèòü çàêëàäêó LSD-25 (HQ) 250ìêã bitcoin êóðñ Íîâîíèêîëàåâñêè é êóïèòü Ãåðîèí Ñåíà Ïðèìîðñêàÿ êóïèòü Ãåðîèí ЗакладкР¸ MDMA в Ельне Àêñàðêà êóïèòü Êîêàèí Ìîñêâà Íîâîêîñèíî êóïèòü Ãàøèø [Soft Hash] Ìîñêâà Õîðîø¸âî-Ìíåâíè
IP:185.223.165.106  2018-08-24 21:46:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.