Оргилд нь хэн ч гараагүй уул

2017/11/20
Share |
Хүмүүс:
Оргилд нь хэн ч гараагүй уул

Түвдийн Автономит улсын хүнд хэцүү зам харгуйтай бүс нутагт Кайлас уул оршдог. Энэ уул пирамид хэлбэртэй, түүний дөрвөн тал нь яг л ертөнцийн дөрвөн зүг рүү харсан мэт.

Кайлас бол индуизм болон түвдийн лам, бөөгийн шашны төлөөлөгчдийн хувьд ариун газар юм. Түүний оргил далайн түвшнээс дээш 6700 метр орчим бөгөөд өнөөг хүртэл хэн ч түүн дээр гараагүй байгаа аж. Зөвхөн сүсэгтэн мөргөлчид, адал явдалд дуртай уулчид, жуулчид, гэгээрэхийг хүссэн бясалгагч даяанч нар л хүнд бэрх аяллыг үл ойшоон ариун уулыг зорьдог. Цаг агаар нь хүйтэн ширүүн, маш хувирамтгай тул уул хадаар олон хоног аялж хүрнэ. 


“Бурхад залардаг уул руу гарахыг зориглосон  усан нүдэт цусан зүрхт хүмүүнийг үхэх тавилан хүлээж байдаг ” хэмээн буддистууд сэрэмжлүүлдэг аж. Мөн тус уулан дээр Шивагийн гэр бүл амьдардаг бөгөөд аадар бороотой аянга цахилгааны гэрэлд түүний олон мутарт дүрс үзэгддэг талаар индуистууд баталдаг. Үүнийг нотлох мэт Кайлас уул үнэхээр нууцлаг зүйлээр дүүрэн. Үе үе өтгөн манангаар хучигдаж, орой дээр нь гэрэл анивчина. Заримдаа үлгэр домгийн хачирхалтай амьтад үзэгддэг гэлцэнэ.

Энэхүү уулыг зорихыг хүссэн адал явдалд дуртай аялагч нарт 4-9 сард  явбал илүү тохиромжтой гэж зөвлөдөг юм байна. Тэнд очсон хүн бүхний үзэх ёстой газар бол 15060 футын өндөрт байх цэнгэг устай Манасарова нуур бөгөөд нуурын усанд орсон хүн ариусдаг хэмээн үздэг ажээ.

Ариун уулын оргил руу авирахаар бэлтгэл хийж байсан бүхий л багийнхан ямар нэгэн шалтгаанаар төлөвлөгөөгөө цуцалдаг байж. Түүний ихэнх нь итгэгчдийн эсэргүүцэл байсан бололтой.


 

 

Д.Мигаа

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.