Т.Батхүү: Нэвтрүүлгийн үеэр юм үзээгүй, хүй нэгдлийн хүн шиг байсан нь үнэн

2017/11/21
Share |
Хүмүүс:
Т.Батхүү: Нэвтрүүлгийн үеэр юм үзээгүй, хүй нэгдлийн хүн шиг байсан нь үнэн

 “21 000” реалити шоуны  ялагч тэрэгчин Т.Батхүү эхнэр, хоёр хүүхдээ тэжээхийн тулд үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл Нарантуул зах дээр бараа зөөж амьдралаа залгуулсаар 15 жил болж байна. Охиныхоо сургалтын төлбөрийг төлөхсөн  гэсэн нууцхан хүслээ тэрбээр нэвтрүүлгийн ялагч болж  биелүүлсэн юм.  Монголын ард түмний хайр хүндэтгэлийг  хүлээгээд буй Т.Батхүү ахын  эгэл даруухан ертөнцөөр аялсан ярилцлагаа уншигч таны өмнө дэлгэе.  

 -25-р суваг телевизээс зохион байгуулсан “21000” шоу нэвтрүүлгийн ялагч болсон танд баяр хүргэе. Охиныхоо сургалтын төлбөрийг төлнө гэсэн тэрхүү зорилгоо та биелүүлж чадлаа шүү дээ.

-Баярлалаа.  Нэвтрүүлгийн ялагч болж охиныхоо сургалтын төлбөрийг төлсөндөө сэтгэгдэл маш өндөр байна.  3 саяын 10 хувийг нь улс авдаг юм байна. Тэгээд 2 сая 700 мянган төгрөг надад өгсөн. Гэтэл Дээгий эгч маань нэмж 500 мянган төгрөг өгсөнд үнэхээр баярласан. Энэ бүхэн гэнэтийн үйл явдал байлаа. Охиныхоо сургалтын төлбөрийг л төлье гэдэг зориг гаргаж тус нэвтрүүлэгт оролцсон нь ч зөв болсон. Нарантуул зах дээр телевизийн багийнхан нэвтрүүлэгт орох хүмүүсийг сонгох гээд ирэхэд өвчин зовлонтой янз бүрийн л хүмүүс ярилцлагад орсон. Үүнийг хараад “Би тэрэг түрдэг энгийн л нэгэн,  би орохгүй байх” гэсэн бодол төрсөн. Тэдний дунд өндөр настан, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч  байсан.  Гэтэл телевизийнхэн намайг сонгосон байсан.  

-Нэвтрүүлгийн даалгаврууд хүнд байсан уу?

-Өлссөн хүн хийсэн хоолноосоо идэхгүй байна гэдэг үнэхээр хүнд юм билээ. Хоолны үнэрт ходоод ажиллаад их хэцүү. Бусдаар бол даалгаврууд гайгүй шүү. Сүүлийн өдрүүдэд нь хүнд ажилтай байсныг ч хэлэх үү  эхнэрийнхээ л хоолыг санагалзсан. Гурил зуурч хоол хийхгүй ч гэсэн, шөлтэй будаа, бантан их хийсэн. Бууз, хуушуур хийж ах нь барахгүй юм байна лээ. Дээгий эгчийн хувьд юмхнаар юм хийгээд жинхэнэ гоё хоолнуудыг хийж байсан. Миний хувьд өвчүү чанаад  шөлөнд нь будаа, гурил хаяад л болчихдог. Гэхдээ л ингэж гүрийсний хүчинд зорилгодоо хүрч чадсан. Нарантуул “захын”-хан бүгд л намайг түрүүллээ гээд яриад байсан.  Амны билгээр болсон доо.

-Нэвтрүүлэгт анх орохыг нь сонсоод гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхэндээ хоёр охин маань дурамжхан байсан. Том охиныхоо сургалтын төлбөрийг л төлнө шүү дээ гээд хэлэхэд ...

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.