Ж.Мөнхбат МАОН байгуулна гэв үү

2017/11/21
Share |
Хүмүүс:
Ж.Мөнхбат МАОН байгуулна гэв үү

МАН-ын XXVIII Их хурал үргэлжилж байна. Удахгүй МАН-ын удирдах намын даргыг сонгох санал хураалт хурлын төлөөлөгчдийн дунд   явагдана. МАН-ын даргад нэр бүхий 4 нэр дэвшигч өрсөлдөж байга ч гол өрсөлдөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын дунд үргэлжилнэ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…хэрвээ У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол би намаасаа гарч өөр нам байгуулна” гэж 1309 төлөөлөгчид хандан  тэднийг сүрдүүлэх, шантаажлах, айлгахын алин болох нь үл ойлгогдох хэмээр мэдэгдэл хийжээ.

Тэгвэл МАНын Их хурал дунд Ж.Мөнхбатын шинээр байгуулах намын нэр тодорсон тухай яриа гарч эхэлжээ.

Ж.Мөнхбат МАОН буюу Монгол Ардын Олигариудын Нам гэгчийг байгуулахаар болсон сурагтай. МАН-ын жирийн гишүүдийн хувьд нам төрийн үйл хэрэгт шударга ёс тогтоосой, хууль ёс бүх хүнд тэгш үйчилдэг байгаасай, төрөөс тэрбумтнууд төрдөг явдал таслан зогсоосой гэж боддог атал Ж.Мөнхбат даргын хувьд намын жирийн гишүүдийн эрх ашгаас илүүтэй Монголын Олигариудын эрх ашиг чухал гэдгийг “У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол би намаасаа гарч өөр нам байгуулна” гэж хэлсэн үгээрээ нотлочихсон төдийгүй МАН-ын жирийн  олонхи гишүүдийн хүсэж байгаа  шударга ёсноос илүүтэй бүлэглэл, фракци, ах нарынхаа эрх ашгийг илүүд тооцон МАОН  байгуулахаар болсон юм байхдаа гэж төлөөлөгчид ярих болжээ.

Ж.Мөнхбатын шинээр байгуулах МАОН-д МАН-ын жирийн гишүүд биш эрх мэдэлд дурладаг, төрөөс тендер болон  концесс авахыг хүсдэг, сайд дарга нар буруу зүйл хийсэн ч тэднийг бурханчлан тахидаг шинэ залуу олигариуд элсэн орж болох юм байна.

Ийнхүү УИХ-ын Ж.Мөнхбатын МАН-ын төлөөлөгчдийг “айлгаж”, МАН-ын даргад нэр дэвшигч Д.Хаянхярваад санал өгүүлэхэр хэлсэн үг түүний өөрийн нь эсрэг  чиглээд эхэлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.