Алдарт уулчныг морь аргамждаг гадсаар хөнөөсөн этгээдэд 16 жилийн ял оноожээ

2017/11/22
Share |
Хүмүүс:
Алдарт уулчныг морь аргамждаг гадсаар хөнөөсөн этгээдэд 16 жилийн ял оноожээ

2016 оны 9-р сард Англи улсын иргэн, парапланы спортын нэрт тамирчин Стив Нэш Монгол Улсад ээлжит нислэгээ хийхээр ирээд бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнийг хэвлийн тус газарт нь аргамжааны гадсаар хоёр удаа нэвт хатгаж амь насыг нь хөнөөсөн байдаг. Тэгвэл уг хэргийг үйлдсэн Батсүхийн Гантулгад хүлээлгэх хэрэг өнгөрсөн баасан гарагт эцэслэн шийдэгдэж  чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял шийтгэл оноосон байна.

Талийгаач 10 жилийн өмнө парапланаар нисэхээр Монголд ирж байсан ч цаг агаарын тохиромжгүй байдлаас шалтгаалж төд удалгүй нутаг буцаж байжээ. Харин өнгөрсөн жил Хангайн нуруугаар аялах олон жилийн мөрөөдлөө биелүүлж яваад  амь насаа алдсан юм.


Талийгаачийн гэргий Ширли Нэш dailymail.co.uk цахим сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр амьдрахыг хүсч байсан. Түүнд маш олон мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, амбийц байсан. Гэмт этгээд түүнийг минь хөнөөхдөө намайг бас хамт хөнөөсөн. Түүнгүйгээр миний амьдрал ямар ч утга учиргүй болсон” гээд гэмт этгээд зохих ял шийтгэлээ хүртсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ. 


 

 

 

А.Уян

Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.