Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг нийтэд үзүүлжээ

2017/11/22
Share |
Хүмүүс:
Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг нийтэд үзүүлжээ

Хойд Солонгосоос оргож Өмнөд Солонгос улсад очсон цэрэг эдүгээ эмнэлэгт хэвтэж байгаа юм. Түүнд хоёр удаа мэс засал хийсэн бөгөөд бага багаар ухаан орсоор байгаа юм байна. НҮБ-ын Энхийг сахиулах хүчин нь түүнийг Өмнөдийн хил давж байгаа бичлэгийг өнөөдөр олон нийтэд үзүүлсэн бөгөөд бичлэгэн дээр цэргийг ердөө 6-10 метрийн зайнаас Хойд Солонгосын 4 цэрэг буудсан нь бичигджээ. Энхийг сахиулах хүчний талаас "Хойд Солонгос цэрэг ухаан орж өөрийнхөө нас болон нэрийг хэлсэн. Тэр бол 25 настай Ю Чанг Сонг гэдэг нэртэй цэрэг юм байна" хэмээжээ. Мөн цэргийг эмчилж байгаа Сөүл хотын Ажу эмнэлгийн зүгээс "Хойд Солонгос цэрэг зөвхөн нүдээ хөдөлгөж байсан бол одоо бага багаар ярьж өөрийнхөө тухай ярьж байгаа гэж мэдээллээ. Тэрээр Өмнөд Солонгос улс мөн үү, би дуу сонсож зурагт үзмээр байна гэж хүссэн. Бид хүсэлтийг биелүүлэхээс гадна сэтгэл санааг нь тайван байлгахын тулд өрөөнд нь Өмнөд Солонгосын төрийн далбааг өлгөсөн" гэж хэлжээ. Хойд Солонгос цэргийг гардан эмчилж, 2 удаагийн мэс засал хийсэн тус улсын мэс заслын нэрт эмч И Гүг Жунг өнөөдөр цэргийн биеийн байдлын талаар албан ёсны мэдээлэл хийх юм байна.













Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
хаана байна Бичлэг нь тэгээд хаана байгаа юм бэ?
IP:202.9.40.201  2017-11-22 12:56:46
Soko Ashgvi amid vldej dee huurhii.Iim eh ornoor yaadag yum.Busad ard irged ni mun adil bosoh heregtei.
IP:27.123.214.81  2017-11-23 07:51:51
zochin Huurxiiduu iim gazar Amie wx gej ard irged ni yamr xetsvv bdag boloo Ter tsereg yamr xetsvv bsn bolood ingej ex ornosoo zugtaaj bga boloo
IP:203.91.115.35  2017-11-23 15:03:24
хххх хараал идсэн солонгосчууд бүгд үхэж далд ороосой
IP:202.9.41.91  2017-11-30 11:53:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.