Хятадуудын зугтсан авлигачдаа барьдаг арга барил

2017/11/23
Share |
Хүмүүс:
Хятадуудын зугтсан авлигачдаа барьдаг арга барил

Саяхан Хятадын тусгай албаныхан хилийн чанадад нуугдахыг оролдсон 2.5 мянган албан тушаалтныг эх орондоо авч иржээ. БНХАУ-д том авлигачдаа “бар”,  тосгоны дарга, жижиг түшмэдүүдийг “ялаа”, мөнгө завшаад гадаад руу зугтаасан нөхдийг “үнэг” хэмээн нэрлэдэг байна. Харин тэднийг хэрхэн эгүүлэн авчирдаг нь ихээхэн сонирхол татна. Тухайлбал тэднийг нууц амрагаар нь дамжуулж баривчлах арга байдаг аж. Эхэлж нууц амрагийг нь баривчилж мэдүүлэг авна. Бүх зүйлийг нь яриулж, мэдээлэл баримт цуглуулаад баривчилдаг байна. Мөн тагнуулчид болон цагдаа нар зугтсан гэмт хэрэгтний ойр дотнын хүрээллийг тогтоож, дүрвэсэн этгээдийн байгаа газрын хуулийг зөрчилгүйгээр тусламж үзүүлэхийг хүсдэг.  Тэдний гол зорилго бол Хятадаас хууль бусаар мөнгө олж ирсэн нотолгоог олж, гэмт хэрэгтнийг эх оронд нь буцаах юм. Хэлэлцээрийн явцад зугтсан этгээд өөрөө эх орондоо эргэн ирж, төр засгийнхантай тохиролцсон нь ашигтай гэдгийг ойлгуулахыг хичээдэг байна. Бүр заримдаа тэдэн рүү төрөл төрөгсдийг нь явуулж, гэр бүлийнхээ нэр хүндийг гутаахгүй байхыг гуйлгадаг гэнэ. Ихэнх авилгачид АНУ-руу зугтаадаг боловч тэднийг эх орондоо яаж хийж байгаад л авчирч улсад учруулсан хохирлыг нь сохор зоос үлдээхгүй төлүүлдэг төдийгүй цаазаар авах ял шийтгэл хүртэл оногдуулдаг юм. 

Холбоотой Зураг

aerospace engineering зурган илэрцүүд

 

 

А.Уян

Эх сурвалж:Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.