С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг маань умайтай нь хамт авчихсан байсан

2017/11/24
Share |
Хүмүүс:
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг маань умайтай нь хамт авчихсан байсан

Сошл орчинд “Хайрт ээжид минь амьдрал бэлэглээч” нэртэй хандивын аяныг өрнүүлж буй Сампилын Болорчимэгтэй уулзахаар зорин очлоо. Биднийг очиход  өөрөө хэвтэрт байж 10 сартай бяцхан хүүгээ унтуулах гээд  чадан ядан тэвэрсэн дүр зураг сэтгэл шимшрүүлснийг нуух юун.

 

Бие нь нь гайгүй юу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

Намайг Сампилын Болорчимэг гэдэг. 44 настай. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Улсад 26 жил ажилласан,Тэр дундаа татварын албанд 10 жил  ажилласан.  Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн татварын албанд байцаагчаар ажиллаж байгаад бие маань өвдөж хэвтэрт орсон.

 

Таны яг юу өвдөө вэ?

 

Бага хүүгээ төрүүлэх гэж байгаад ийм байдалд хүрсэн. 7 сартай жирэмсэн байхад гэнэт гэдэс  өвдөөд   Эх нялхаст үзүүлтэл  нойр булчирхайны үрэвсэл байж магадгүй гээд 1-р эмнэлгийн эмч нарыг дуудаж  үзүүлсэн. Тэд нойр булчирхай юм шиг байна гэж хэлчихээд  явчихсан. 3 хоногийн дараа явж чадахаа больж, бөөлжиж,  гар хөл татаж эхэлсэн. Тэгээд дахин  1-р эмнэлгийн эмч нарыг дуудаж үзүүлтэл маш муудсан байна. Хүүхдийг нь кесарево хагалгаагаар ав, бид нар үргэлжлүүлээд мэс засал хийе гээд хагалгаа хийсэн. 8 сартай байхад нь кесарево хийж хагалуулна гэдэгт их л санаа зовниж байлаа. Би ч яахав, үр минь амьдраасай гэж бодож байсан. Азаар  3 кг 200гр эрүүл саруул хүү  мэндэлсэн дээ.

 

Хагалгаа тухайн үедээ амжилттай болсон уу?

 

2017 оны нэгдүгээр сарын 21-нд бага хүүгээ кесареваар /хийсвэр/ төрүүлж,  үргэлжлүүлээд хагалгаанд орсон.Тэгэхдээ гэдэсний түгжрэл байна гэж оношлогдсон ч хагалгаа төдийлөн амжилттай  болоогүй. Төрснөөс хойш миний гэдэс 7  хоног огт ажиллаагүй.  Улам хөөж, нүд хавагнасан. Ингээд Эх нялхасынхан өөрсдийнхөө машинд суулгаад 1-р эмнэлэгт дахин хүргэж өгсөн. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн эрхлэгч нь  анх хагалгаа хийсэн эмчтэй цуг Эх нялхаст хагалгаа хийе  гээд намайг буцаасан юм. Ингээд  21-нд эхний хагалгаандаа ороод, 28-нд дахиад хагалгаанд орсон.

 

 

Дахин гэдэсний хагалгаанд орсон гэсэн үг үү?

 

Кесарево /хийсвэр/ хагалгаа хийхэд нугасаар мэдээ алдуулж  үргэлжлүүлээд хагалгаа хийхэд нь унтуулдаг тариа хийдэг юм байна. Унтахынхаа өмнө би эмчээс юу болсон бэ гэж асуухад түгжрэл  л юм шиг байна, тэрийг нь  аваад болоо гэж хэлсэн. Хагалгаа дууссаны дараа гэдэсний түгжрэл байсан байна.  аваад залгасан одоо зүгээр гэж хэлсэн.  Ингэхдээ надад нарийн гэдсийг нь хөндлөн залгачихсан гэж хэлсэн гэтэл ...

 

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙН ЭНДЭЭС УНШИНА УУ

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.