Б.Бат-эрдэнэ гишүүн өөрийгөө минималист гэж тодорхойлов

2017/11/27
Share |
Хүмүүс:
 Б.Бат-эрдэнэ гишүүн өөрийгөө минималист гэж тодорхойлов

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ өөрийгөө минамилист хүн гэж тодорхойллоо. Минамализм гэдэг нь юу амьдралд нь үнэ цэнэ нэмж буйг хүмүүст ойлгуулахад тусалдаг хэв маяг гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, эмх замбараагүй эд хогшлын бөөгнөрлөөс хэрхэн ангижирч, зөвхөн гарцаагүй чухал зүйлсээр өрөөгөө дүүргэх вэ хэмээх асуултын хариултыг минимализм өгдөг ажээ. Харин минимализмыг амьдрах хэв маягаа болгосон хүнийг минималист гэж тодохойлдог билээ.

Тэгвэл эрхэм гишүүний оруулсан пост олон хүнээс эерэг үнэлэмж авчээ. Тэрээр "Mini машин, tiny байшин. Minimalist үзэл сэтгэлгээ ба зүй зохист зөв хэрэглээг нийгэмд танигдсан хүмүүс урлаг соёл, спортынхон ,улс төрчид уриалж, үлгэрлэж манлайлах учиртай болов уу. Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж үрэгдэж хувь хүн өрх бүлээс эхлээд улс орноороо хуримтлал бий болгож чадахгүй асар их өрийн дарамтанд зүдэрч байна. Энэ бол монголчуудад төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудал болжээ.Хүн төрөлхтний 1000 жилийн хэрэглээг сүүлийн 50-хан жилд хэрэглээд дуусгасан тухай судалгааны дүн байна" гэжээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.