Рюүо Э.Санчирболд: Таканохана Коожи анхнаасаа л Монгол хүмүүст дургүй байсан

2017/11/29
Share |
Хүмүүс:
Рюүо Э.Санчирболд: Таканохана Коожи анхнаасаа л Монгол хүмүүст дургүй байсан

Монголын 10 дахь сэкитори Рюүо Э.Санчирболд мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжиг зодог тайлж байгаатай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ. Өөрөө 2013 онд зодог тайлсан юм.

"Харүмафүжи анхнаасаа л би цохиогүй зодоогүй гээгүй, хурдан уучлалт гуйлгах гэж хэд хэд алгаар зохиод болохгүй болохоор нь удирдлагаар цохисоон гээд хэлээд л байсан. Энэ ч угаасаа цагдаагийн байцаалт дуусахаар гараад ирнэ. Байсан бүгд мэдүүлгээ өгч байгаа байх. Харин энийг архи пивоны шилээр цохисон дээр нь сууж байгаад 40-50 цохисон гэх зэргээр давслан худал мэдээллийг байсан хүмүүсээс түрүүлж ТВ болгоноор ярьснаар үзэгч ард түмний дүнд худал мэдээлэл нь газар авлаа.

Ер нь бол Ах нар нь шаардлага тавьж байхад үл тоон утсаа оролдсоноос тэвчээр барагдсан бололтой байсан. Хүмүүсийг мэргэжлийн сумогын холбооноос нь цагдаад л ярина өмнө гаргаж болохгүй гэсний үндсэн дээр яриулахгүй байлаа. 
Угаасаа Таканохана Коожи гэж хүн анхнаасаа л Монгол хүмүүст дургүй байсан, урд өмнө байсан тойргийн барилдааны дарга багш нар гадаад дотоод гэж ялгадаггүй заах үедээ зааж загнах үедээ загнадаг л байсан Таканохана тойргийн барилдааны багш болсноор аваргуудын мэндчилгээнд буруу хардаг тэр байтугай Монгол сумочид дээгүүр барилддаг болохоор бэлтгэлийг нь ч үзэлгүй хаяад явчихдаг, тойргийн барилдаанд замдаа 00 ороход автобусыг яв гэж байсан ч удаатай. 
Мэдээлэл, болсон юмыг харж байхад энэ бол хэргийн учрыг олох биш зөвхөн шахалт болж таарсан. 
Япон мэргэжлийн сумогын холбоо бол дотроо шийтгэлээ шийдчих гээд хичээсэн харин аваргуудын зөвлөлийнхөн гэж холбооноос гаднах мэдээллээр юмыг шийддэг хүмүүс гадуур л чимээгүй байвал гэж бодсон уу зодог тайлуулахаар шахлаа. 
Үнэн шударга хүмүүс хаа ч амьдрах зам нь шулуун харах харц ч шулуун байдаг юм даа. Бага залуу бөх байхдаа алгадуулж удирдлага энэ тэр байтугай, юм буруу цэвэрлэсэн ,буруу мэндэллээ гэж төмөр гантель ,хүрз, шүүр , шанаг, банзаар ах нартаа толгой хагартал хусуулдаг л байсан. Тэглээ гээд бид муудсан юм байхгүй одоо баярлаж л явдаг миний төлөө бие сэтгэлээ зориулж байж дээ л гэж боддог. Одооч сайхан ах дүү нар л явдаг. 
Энэ байдлаа өмөөрүүлж байна гээд гарч ирэхгүй байгаа нь маш харамсалтай байна. 
Таканохана одоогийн ерөнхийлөгчийг энэ хэргээр далимдуулж унагаад өөрөө гарахын тулд хэнийг ч хайрлахгүй Таканоиваг ч тэр үед хамгаалахгүй гэж яригдаж байна .

Хүнд гар хүрэх буруу өөрөө ч хэлж байсан 
Харин ямар байдалд байсныг одоо хүртэл тогтоогоогүй байхад сумо дэмжигчдээ хүндлээд энэ шийдвэрт хүрсэн бололтой"

сүмо ч санчирболд зурган илэрцүүд

 

 

 

 

А.Уян

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.