Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах санамж бичгийг үзэглэлээ

2017/11/29
Share |
Хүмүүс:
Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах санамж бичгийг үзэглэлээ

 

Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулахад мэдлэг туршлага дамжуулж, хамтран ажиллахаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Хөдөө аж ахуй, загас, хүнсний корпорацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулалаа. 

 

Монгол Улсад тус бөөний худалдааны төв байгуулагдсанаар хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт түгээлтийг дэмжих замаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн амьжиргааг тогтворжуулахад хувь нэмрээ оруулах юм. Мөн хэрэглэгчдийг боломжийн тогтвортой үнээр хөдөө аж ахуй болон газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ.

Энэхүү арга хэмжээнд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн М.Ариунболд,  “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах, “Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн бүтээгдэхүүний болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл”- ийн зөвлөх Ц.Атарболд Солонгосын талаас Сөүл хотын Хөдөө аж ахуй, загас, хүнсний корпорацийн гүйцэтгэх захирал Кван-Сүп, Нох, албаны дарга Вонг-Жун, Лее нар оролцлоо.

.

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.