45 настай Гвинет Пэлтроу дотуур хувцасгүй ирж, олныг шуугиуллаа

2017/11/30
Share |
Хүмүүс:
45 настай Гвинет Пэлтроу дотуур хувцасгүй ирж, олныг шуугиуллаа

Жүжигчин 45 настай Гвинет Пэлтроу сүй тавьснаасаа хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр Нью-Йорк хотод болсон “La Perla pre-fall 2018” арга хэмжээнд ирэхдээ хар өнгийн хүрмэн дотроо юу ч өмсөөгүй байсан нь олны анхаарлыг татжээ. Алдартай дизайнер Питер Мариногийн урласан уг гоёлыг бүсгүй чармай нүцгэн бие дээрээ өмсөхийг хүссэн бололтой. Гвинет түүнчлэн өөрийн “Goop” гэх брэндээ амжилттай өргөжүүлж байгаа билээ. Холливудын чадварлаг жүжигчдийн нэг Гвинет нь 11 жил хамт амьдарсан нөхөр “Coldplay” хамтлагийн хөгжимчин Крис Мартинаас өнгөрсөн жил салсан билээ. Гвинет энэ сарын эхээр 46 настай продюсер Брэд Фэлчактай сүй тавьжээ. Тэд удахгүй гэрлэлтээ батлуулна гэж ярьжээ.


 

 

О.Саша

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.