Аса Аварга ”хор хутгаж”, Д.Батбаяр ажлаасаа чөлөөлөгджээ

2017/11/30
Share |
Хүмүүс:
Аса Аварга ”хор хутгаж”, Д.Батбаяр ажлаасаа чөлөөлөгджээ

Арлын Японд манай хоёр бөх зодолдож, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод багагүй хугацааг үдэж буй. Энэхүү хэрэг Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлж, Таканоива нь хагалуулсан толгойн зургаа олон нийтэд дэлгэн үзүүлснээр хэрэг явдал дуусгавар болж байгаад харамссан хүмүүс цөөнгүй байна. Түүгээр ч барахгүй сошл хэрэглэгчид, урлаг соёлын одууд, сэтгүүлчид энэхүү хэрэгт их ач холбогдол өгч байгаа бөгөөд хоорондоо хоёр хуваагдаж арцалдаж эхэллээ. Үүний тод жишээ бол  Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкшюзанбатбаяр, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорү Д.Дагвадорж нарын тэмцэл юм. Аса аваргын хувьд Харумафүжи Д.Бямбадоржийг илтэд өмөөрч, харин Батбаяр хоёулаа Монгол бөх учраас хэнийх нь ч талд орох арга алга хэмээн мэдэгдсэнд Аса аварга ихэд уурссан. 

Гэвч энэ тэмцэл болохоос хэдхэн хоногийн  өмнө Асашёорү Д.Дагвадорж  фэйсбүүк хуудаснаа Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх хэмээх албан тушаалыг хувийн хэрэгцээндээ ашиглаж байна, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга анхааралдаа аваарай хэмээн мэдэгдэж байсан. Гэвч удалгүй Д.Батбаяр нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн үнэмлэхээ дэлгэн харуулснаар хуурамч мэдээлэл болох нь батлагдсан. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч тушаал гаргаж  Д.Батбаярыг ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлжээ. Үүнд Аса аваргын "хор" орчих шиг боллоо хэмээн олон нийт үзэж байгаа бөгөөд өнгөрсөн сонгуульд "Аса станц" ерөнхийлөгчийн сонгуульт ажилд маш өндөр үүрэг гүйцэтгэсэн болохоор ийнхүү хардах нь зүйн хэрэг биз ээ. 





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.