Бичээчээс топ болсон Э.Одгэрэл

2017/12/05
Share |
Хүмүүс:
Бичээчээс топ болсон Э.Одгэрэл
Мөнхийн залуу хэмээх тодотголтой топ модель загвар өмсөгч Э.Одгэрэл өдгөө 50 гаруй насыг зооглож байгаа юм. Тэрбээр 1989 оноос загвар өмсөх гараагаа эхэлж байсан. Гэвч өдгөө ч эдүгээ ч хорин хэдэн настай охидтой мөр зэрэгцэн Монголын загварын тайзыг эзэгнэсээр байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд “Goyol 2017” шоунд оролцсон түүнийг харсан хүмүүс алмайрсан гэхэд болно. 50 настай гэхэд залуу охидоос дутахааргүй байсан түүний харсан хүмүүс “Манай моделиуд хөгшин эгчийг барчих хүн алга” гэсэн яриа хүртэл гарчээ. Тэгвэл Э.Одгэрэл энгийн нэгэн бичээч байсан бөгөөд түүнд азтай явдал тохион модел болсон аж. 1989 оны арван хоёрдугаар сард Улсын стандартын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо хамтарч “Гоёл-89″ наадмыг зохион байгуулж Монголын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Энэ нь Монголд анх удаа зохион байгуулагдсан загварын шоу тоглолт байлаа. Наадамд 60-аад онд загвар зохион бүтээгчийн урласан 280 гаруй хувцасны шилдэг загварыг 64 загвар өмсөгч сонирхуулсан гэдэг. Тэр олон загвар өмсөгчдийн дунд загварын ертөнцөд хөл тавиад удаагүй байсан нэгэн бүсгүй хувцас амилуулахаар тайзнаа гарч ирсэн нь өдгөөгийн шуугианы эзэн болоод байгаа Э.Одгэрэл байлаа. Тэрбээр энэ үед хувцасны шилмэл загвар зохион бүтээх товчоонд бичээчээр ажилладаг байжээ. Жирийн бичээч бүсгүйг тэр өдрийн тэнгэр ивээж гуравдугаар байрын шагнал хүртсэн юм. Ийнхүү тэр Залуучуудын соёлын төвийн 1989 оны урлаг соёлын арга хэмжээнд орох эрхийн үнэмлэх, уран зургаар шагнуулсан түүхтэй. Ийнхүү энгийн нэгэн бичээч топ модел болжээ.

Б.Янжка

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ЗОЧИН ЭНЭЧИНЬБИЧЭЭЧБАЙГААГҮ ШДЭЭХУДЛААШААГААДБАЙГААРАЙХАЛДВАРТЫНЭМНЭЛЭГТАСРАГЧХИЙЖБАЙХАД НЬДИЗАЙНЕРСОЁЛМАА ТҮВШИН2ОЛЖАВАӨАДӨӨД НЬТАТСАНШДЭЭЭНЭРАЗЕТИО НЬХАМАРТАЙ ЗАЛХУУЭРЧҮҮДИЙГХУЛХИДДАГОДГЭРЭЛЭЭАМЬДГЭРЧНЬБАЙГААШҮҮБИТГИЙХУДЛААХУЦААДБАЙГААРАЙЛАЛАРАА!!!!!!!
IP:103.10.21.79  2018-02-20 19:05:52
ДҮҮРЭНЖАРГАЛ ОДГЭРЭЛЭЭЧИ ХЭЗЭЭЧ БИЧЭЭЧБАЙГААГҮЙШДЭЭ,ХУДЛААЯРИАДБАЙХГҮЙ ШҮҮ,ЧИХАЛДВАРТЫНЭМНЭЛЭГТАСРАГЧХИЙЖБАЙСНЫГ,ДИЗАЙНЕ
IP:103.10.21.79  2018-02-20 19:13:48
i love pron kCnDdX There is noticeably a bunch to know about this.I consider you made various nice points in features also.
IP:89.28.10.242  2018-12-21 00:16:42
kzglpnihf GUtYpOdncqpmguunxx, [url=http://uaofzlclfywm.com/] uaofzlclfywm[/url], [link=http://fqgsfobvunpk.com/ ]fqgsfobvunpk[/link], http://rhewiqidwiga.com/
IP:31.184.238.87  2019-03-25 15:24:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.