Өмгөөлөгч Энхээ Элбэгдорж Бат-Үүл хоёрт гомдож явдаг

2017/12/05
Share |
Хүмүүс:
Өмгөөлөгч Энхээ Элбэгдорж Бат-Үүл хоёрт гомдож явдаг

АН төрийн эрхэнд гарахад албан тушаал, алив зүйлээс хоосон хоцордог нь анхдагчид өөрсдийгөө багтаадаг Чимэдийн Энхээ, Малыш Энхтүвшин хоёр юм. Ч.Энхээ Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан гаргасан медалиас хоцроод бухимдаж явсан удаатай. Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийг жагсаалд оролцохгүй Соёлын төв өргөөнд хогийн савны араар нуугдсан байхад нь татаж гаргаж ирсэн гэж ярих дуртай эл эрхмийг АН-ынхан гомдоосон бололтой. Н.Энхбаярын МАХН-ыг дагаж үзсэн ч тэгсхийгээд орхисон. Явуухулангийн Энхээ, Чимэдийн Энхээ гэж бий. Өмгөөлөгч Ч.Энхээ МЗЭ-ээс залуу зохиолчдод олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналын анхны эздийн нэг болж байсан удаатай. Чамлагдахааргүй сайхан зурдаг өмгөөлөгч Энхээ АН-ынхандаа өдгөө ч гомдоод байгаа бололтой. Өмгөөлөгчийн ханшийг нэг хэсэгтээ чамгүй өндөрт гаргасан эрхмийн өмгөөлсөн хүмүүс нь ял багасах магадлал бага байдгийг Энхээ шударга учраас шүүгч нар дургүй байдаг юм хэмээн тайлбарласан удаатай.

А.Эрдэнэ
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.