Метронд болсон зодоонд Хятад буруутай

2017/12/06
Share |
Хүмүүс:
Метронд болсон зодоонд Хятад буруутай

Цахим ертөнцөд Японы метронд зодоон хийж буй Монгол иргэдийн бичлэг цацагдсан юм. Тус бичлэгийг үзсэн хүмүүс Монголчуудыг янз бүрээр хэлж, метронд зодоон хийсэн хүмүүс рүү хүртэл давшлаад байсан. Тэгвэл тус зодооныг Хятад иргэн эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Нэгэн иргэн тус зодооны тухай өөрийн сошиал хаяг дээрээ ийнхүү нийтэлжээ. Тэрбээр “За, тэр Метронд болсон зодооны талаар. Зодуулж байгаа нь Хятад хүн. Гэхдээ тэр Хятад хүн хятадаар чанга чанга утсаар ярьж, хараал хэлж байхад нь Монгол залуус очиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хүссэн байна.

 

Гэтэл өөдөөс нь нулимсан байгаа юм. Улмаар зодоон үүссэн. (Японд метронд утсаар ярихыг хориглодог). Метронд явж байсан Япончуудын мэдүүлэг өгөхдөө “Японы телевизээр гарч байгаа худал мэдээлэл. Худал мэдээлэл тараахаа зогсоо” гэсэн байна. Зодоон хийсэн залуугийн хаяг руу үхээч, зайлаач, новш өөрийг чинь ална даа нтр, адилхан Монголыгоо дээрэлхлээ гээд бүр арай л аймаар хэлэх хэлэхгүйгээр харааж байна. Учрыг нь олохоосоо өмнө амаа хамхиад сурчихвал. Одоо тэр хүнээс уучлалт гуйгаарай" гэжээ.

 

 

 

Б.Янжка

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.