Дуучин Т.Баясгалан эгшиглэнт сайхан япон дуугаар сэтгэл гэгэлзүүлж байна

2017/12/06
Share |
Хүмүүс:
Дуучин Т.Баясгалан эгшиглэнт сайхан япон дуугаар сэтгэл гэгэлзүүлж байна

Цагтаа “Зохиолын дууны Хатан хаан” хэмээн нэрлэгдэж байсан, МУГЖ дуучин Т.Баясгалан нэгэн сайхан япон дууг гайхалтай чадварлагаар дуулж, олны сонорыг мялаагаад байгаа билээ. Түүний эгшиглэнт яруухан хоолой, дууны аялгуу эв донжийг сонсогчдын зүрх сэтгэлд мэдрэгдтэл хүргэх чадварыг олон нийт өндрөөр үнэлдэг.

Олны танил эрхмүүдтэй тулгардаг элдэв хэл ам, атаа жөтөөг дагуулсан хов жив түүнийг тойроогүй дайрсан хэдий ч эмзэг хүлээн авч, дуулиан шуугиан үүсгэж байсангүй. Дашрамд дурдахад, арлын Японы үндэсний бахархал болсон сумо бөхийн дэвжээн дээр Монголчууд аархах боломжийг олоход түүний нөхөр, Их хурлын гишүүн асан Д.Батбаяр тодорхой хувь нэмрийг оруулсан хэмээн яригддаг. Энэ нь ч үнэн.

Сумогийн дэвжээнээ зодоглохоор анх арлын Японыг зорьсон хэдэн хөвгүүдээс Д.Батбаяр нар шандас заан, тэсч тэвчин үлдэж чадаагүй бол манай монгол сумочид өнөөгийн амжилтад хүрэх байсан эсэх нь эргэлзээтэй юм.    

МУГЖ Т.Баясгалангийн дуулсан “Хойд нутгийн хавар” хэмээх энэхүү дуу 1970-аад онд Японд хамгийн алдартай синглээр тодорч байжээ. Уянгалаг сайхан энэхүү дууг Баясгалан маань гайхамшигтай эвлэгхэн дуулсныг сонсоход аялгуугаар нь дамжин, арлын орны хойд нутгийн хаврыг мэдрэх мэт санагдана...

北国の春 Kitaguni no Haru “Хойд нутгийн хавар” 

白樺 青空 南風 Цагаан хус, цэнхэр тэнгэр, өмнөдийн салхи

こぶし咲くあの丘 Цэцэг дэлгэрэх тэр л толгод

北国のああ北国の春 Ай даа хойд нутгийн, хойд нутгийн хавар 季節が都会ではわからないだろと Хот газар улирал солигдохыг мэдэхгүй юм даа 届いたおふくろの 小さな包み Холоос энэ жижигхэн илгээмж ирэх хүртэл

あの故郷へ 帰ろかな 帰ろかなАй даа төрсөн нутагтаа харихсандаа харихсандаа

雪どけ せせらぎ 丸木橋 Хайлмагтсан цас, горхины хоржигноон, модон гүүр

落葉松の 芽がふくХаврын анхны нахиа дэлгэрэх

北国のああ北国の春Ай даа хойд нутгийн, хойд нутгийн хавар 好きだとおたがいに言い出せないまま Сэтгэлтэй түүндээ үгээ ч хэлэлгүй 別れてもう五年あのこはどうしてるСалан одоод таван жил, сайн суугаа болов уу одоо あの故郷へ 帰ろかな 帰ろかなАй даа төрсөн нутагтаа харихсандаа харихсандаа

 山吹き 朝霧 水車小屋 Уулын сэвшээ, өглөөний манан, усан тээрэм

わらべ唄 聞える Алсад залуу хүү дуулах нь сонсогдох

北国のああ北国の春Ай даа хойд нутгийн, хойд нутгийн хавар

あにきもおやじ似で 無口なふたりが Үг дуу цөөтэй аав, ах хоёр минь

 たまには酒でも 飲んでるだろうか Үе үе сархад зооглож суугаа болов уу

あの故郷へ 帰ろかな 帰ろかなАй даа төрсөн нутагтаа харихсандаа харихсандаа...


 

 

Д.Мигаа

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Сумаа Сайхан л дуулж байгаа юм байх даа? Энэ дууг олон дуучид дуулдаг байсан даа онц юм алга!!!
IP:103.57.93.109  2017-12-06 14:51:01
zn goil duullaa sd,saihan bn
IP:139.5.219.164  2017-12-06 14:57:16
kkk sumtai avgai
IP:43.242.243.16  2017-12-06 15:18:20
Ард ГОЁ.
IP:182.160.3.73  2017-12-06 17:49:41
Ард Гоё дуулжээ. Хариншанзхөгжиммуухайдуугарах юмаа.
IP:182.160.3.73  2017-12-06 17:52:20
мэргэн энэ дууг манай дуучдаас Ариунаа л хамгийн гоё дуулсан байдаг.Баясгала
IP:66.181.184.248  2017-12-06 20:05:17
I Batbayariin zaasnaar duulsan bololtoi.
IP:108.92.148.34  2017-12-06 23:02:42
A/T Кимоно өмс л дөө
IP:112.72.15.66  2017-12-07 14:31:39
АРАЙ Л БИШ ЭЭ КЛИП НЬ ДУУТАЙГАА ЯАГААД Ч АВЦАЛДАХГҮЙ ЮМ. ЯПОН ОРЧИНД ГЕЙША МАЯГИЙН ХУВЦАСТАЙ, БУДАГТАЙ БАЙСАН БОЛ МОНГОЛ Ч ЯПОН Ч СОНСОГЧИД ХҮРЭХЭЭР Л БАЙЖ, УУЧЛААРАЙ
IP:202.21.100.210  2017-12-08 12:11:17
зочин маш сайхан дуулжээ, монгол хүн монгол нутагтаа монгол хувцастайгаа дуулж байгаа болохоос угаасаа япон дууг япончууд нь өөрсдөө л өөрсдийнхөөрөө дуулна ш дээ, баясгалан маш сайхан дуулсан байна. японд очихдоо ингэж дуулаад өгөөрэй япончууд уйлах болно.норовбанз
IP:122.201.31.99  2017-12-08 13:07:31
зочин норовбанзад гуай цагтаа уртын дуугаараа япончуудыг уйлуулж явсан одоо баясгалангийн цаг ирсэн байна. япон дуу үнэхээр сайхан сонсоод л нулимас гардаг шүү. баясгаланд амжилт хүсье.
IP:122.201.31.99  2017-12-08 13:10:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.