Загвар өмсөгч Норагийн “Анхны шөнө” ямар байсан бэ?

2017/12/06
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч Норагийн “Анхны шөнө” ямар байсан бэ?

Загвар өмсөгч Нора сүүлийн үед чөлөөт залуусын хэв маяг, амьдралд хүчтэй нөлөө үзүүлэх болсон. Өөртөө итгэлтэй, эрхэмсэг, ихэмсэг байх чанарыг эзэмшиж, хамгийн чухал нь өөрийнхөөрөө байх урлагийг залууст үлгэрлэж яваа загвар өмсөгчийн жинхэнэ нэрийг А.Оюунномин гэдэг бөгөөд Нора нэрээрээ олонд танигдаад байна. Тэрбээр Сингапурын “Divamodels” загварын агентлагийн мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан төдийгүй “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулсан “Mongolian next top model” шоуны шүүгч хөтлөгчөөр ажилласан билээ. Тэгвэл тэрбээр тун саяхнаас нэгэн шинэ салбарт хүч үзэхээр шийдсэн бололтой. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулаад буй “Стэнд ап” урлаг буюу тайзны ганцаарчилсан шог гарааны төрөлд авьяасаа нээж байгаа гэнэ. Тодруулбал, “Ub comedy” клубын нэгэн оройны арга хэмжээнд загвар өмсөгч Нора зөвхөн хөхөвч өмссөн байдалтайгаар тайзан дээр гарч, олны өмнө хошигножээ. Тэрээр ийм төрлийн шог гарааг анх удаа үзүүлсэн нь тэр бөгөөд үүнийгээ “Энэ миний анхны шөнө” гэж тодорхойлжээ. Харин “анхны шөнө” нь ямар байсан тухайд хэлэхдээ “Тун сонирхолтой, тэгсэн хэрнээ яг юу хийгээд байгаагаа мэдэхгүй өнгөрлөө” гэж тайлбарласан аж. Тус клубын туршлагатай жүжигчин болох Амраа түүнийг “Төрчихсөн авьяастай юм билээ” гэж магтсан байна.


 

 

С.Төгөлдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.