Хятад иргэний аминд хүрч, орчуулагч бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарчээ

2017/12/07
Share |
Хүмүүс:
Хятад иргэний аминд хүрч, орчуулагч бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Дорнод аймгийн Цагдаагийн газарт “12 дугаар сарын 4-ний өдрийн 21.00 цагаас хойш Хятад улсын иргэн сураггүй болоод байна” гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж, тухайн иргэний цогцсыг аймгийн төвөөс холгүйхэн газраас олжээ. Уг хэргийг тодруулбал махны ченж хийдэг Хятад иргэн орчуулагч эмэгтэйтэй цуг явж байгаад ийн халдлагад өртсөн байна. Хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж байгаа ажээ. Улмаар уг хэргийг үйлдсэн дөрвөн иргэнийг саатуулсан байна. Баттай эх  сурвалжаас авсан мэдээллээр Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус уг хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Одоо этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

 

 

А.Уян

Эх сурвалж:Factnews.mn

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.