М.Чариот: ”25000”-аар үнэлүүлчихээд хэн ч сайхан мэдрэмж авахгүй шүү дээ

2017/12/07
Share |
Хүмүүс:
М.Чариот: ”25000”-аар үнэлүүлчихээд хэн ч сайхан мэдрэмж авахгүй шүү дээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ихэнх охидын сул талаа гэж боддог "таргалалтыг" өөрийн давуу тал болгон ашигласан Чариот гэх бүсгүйг сошл орчинд ихэд сонирхох болов. Бондгор хирнээ галбирлаг түүнийг ийн сонирхох нь арга ч үгүй биз.Мөн тэрээр хэвлэлийн хуудаснаа үе үехэн заларч, бүсгүйчүүдэд туранхай болох гэж биш галбирлаг болохыг зөвлөсөөр байгаа. Моделиудын ихэнх нь хэдэн төгрөгөөр зураг авалтад ордогоо нуудаг бол түүнээс энэхүү асуултыг тавихад чухам үнэнийг өгүүлээд авна лээ

Нэг зураг авалтад ороход хэдэн төгрөгөөр үнэлэгддэг вэ?

 Монголчууд хүний хөдөлмөрийг үнэлдэггүй. Би зурганд орохын тулд ямар их тэвчээр, хөлс хүч гаргаж байгааг мэддэггүй. Наад зах нь гэхэд би зураг авалтад орохын тулд хумсаа янзлуулна, бүтэн биений вакс хийлгэнэ, мэргэжлийн студид очиж нүүрээ будуулна гээд энэ их өртөг надаас гарч байгаа тохиолдолд энэ бүхнийг нөхөж өгч чаддаггүй. Тэгээд хэлэхээр урдаас юу гэдэг гээч мэргэжлийн моделиуд 25,000-аар зураг авалтад ордог. 25000-аар бүхэл өдөржингөө камерын өмнө зогсоно. Ядаж л нүцгэн зураг болон дотуур хувцастай зурагны дараа бие аягүй их хөшиж өвддөг.Тухайн үед аль болох цэх зогсохыг хичээнэ, гэдсээ татна гээд тэр их тэвчээрийг ойлгодоггүй.  25-ыг өгөөд л моделиуд хаанаас бол хаанаас ирж зогсоно гэдэг. Тэгж болохгүй ш дээ. Тэр чинь эмэгтэй хүний гоо сайхнаа харуулж байгаа хичээл зүтгэлийг үнэлэхгүй байна. 

Өөрсдөө тэр эмэгтэйчүүдийг үнэлгээнд хүрч чадахгүй байж муугаар хэлдэг. УИХ-ын гишүүд ч юм уу нэр хүндтэй хүмүүстэй холбогддог нь үүнтэй холбоотой гэж би боддог.Эдгээр хүмүүстэй холбогдох замыг өөрсдөө нээж өгдөг. Хийж байгаа ажил нь тэр эмэгтэй хүнд хангалттай орлогыг нь оруулаад, хангалттай хэрэгцээг нь хангаж байвал ямар ч эмэгтэй хүн тэгж явахыг хүсэхгүй ш дээ. Тийм болохоор загварын ертөнцөд байгаа тэдний хөдөлмөрийг, хичээл зүтгэлийг  үнэлээч ээ гэж  л хэлмээр санагдаад байдаг. Моделиуд хаана л бол хаана л байдаг гэж битгий үнэгүйдүүлэгчээ . Хэн ч өөрийгөө 25000.аар үнэлүүлчхээд сайхан мэдрэмж авахгүй ш дээ. Үнэхээр мөнгө нь хүрэхгүй байгаа бол танил найз нөхдөө гуй гэж хэлмээр санагддаг хэмээсэн юм. 





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.